Сэлэнгэ аймгийн Ерөө сумын төвөөс зүүн зүгт 100 км зайд өнөөдөр (2026.07.26) 08:08:09 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.
Аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ерөө, Хүдэр, Шарын гол сумын Засаг дарга нараас асуумжаар тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй гэж мэдээлсэн байна.
Газар хөдлөлтийн төвөөс ойр орших аймаг, сумд:
- Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын төвөөс зүүн урд зүгт 50км
- Сэлэнгэ аймгийн Ерөө сумын төвөөс зүүн зүгт 100км
- Дархан аймгийн Шарын-гол сумын төвөөс зүүн зүгт 111км
|
Эх сурвалж
| ШУА-ийн Одон Орон Геофизикийн Хүрээлэн
|
АДМИН







Нийгэм





