Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн иргэний зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн Иргэний зөвлөлийн гишүүдийн санал, хүсэлт, байр суурийг сонсож, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагаанд Иргэний зөвлөлийн хараат бус, бие даасан үйл ажиллагааг бүрэн хангаж, цаашид нягт хамтран дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Түүнчлэн уулзалтын үеэр иргэд, олон нийтээс ирүүлсэн санал, гомдол, мэдээлэлд үндэслэн Нийслэлийн Иргэний зөвлөлөөс Монгол Улсын Ерөнхий сайдын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд “Талбайгаа чөлөөлье” саналыг танилцуулж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлүүлэх хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад албан ёсоор хүргүүлэв.
Уг санал нь нийтийн эзэмшлийн талбайн үндсэн зориулалтыг хамгаалах, иргэдийн амар тайван, аюулгүй орчныг бүрдүүлэх, нийтийн эрх ашгийг хангах зорилготой юм.

АДМИН






Нийгэм





