АНУ болон БНСУ-ын арми “Ulchi Freedom Shield” хамтарсан цэргийн сургуулилтаа төлөвлөснөөс эрт буюу наймдугаар сарын 21-нд дуусгахаар болжээ.
Уг сургуулилтыг анх наймдугаар сарын 17-27-нд зохион байгуулахаар төлөвлөсөн байсан ч АНУ-ын талын санаачилгаар хугацаа болон цар хүрээг нь багасгахаар тохиролцсон байна. Түүнчлэн хамтарсан хээрийн сургуулилтын зарим хэсгийг цөөлөх асуудлыг хоёр тал хэлэлцэж байгаа аж.
“Ulchi Freedom Shield” нь АНУ, БНСУ-ын хамтран зохион байгуулдаг хамгийн том хоёр цэргийн сургуулилтын нэг бөгөөд энэ удаад БНСУ 18 мянган цэргийн алба хаагч оролцуулахаар төлөвлөж байжээ.
Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНСУ-тай хамтарсан цэргийн сургуулилтад оролцож байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, ийм сургуулилтыг БНАСАУ-д дайсагнасан дохио болж байна хэмээн шүүмжилж байсан юм.







Нийгэм





