Dark Light
Нийгэм | 2026-08-17

ЭНЭ 7 ХОНОГИЙН ЗУРХАЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ 7 хоногийн /2026.08.17-08.23/ 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Од эрхсийн эерэг нөлөөгөөр ажил хэрэг амжилттай байна. Танд тусламж дэмжлэг үзүүлэх хүмүүс гарч ирэх тул үүнийг тулгарсан бэрхшээлийг арилгахад ашигла. Гэхдээ хамгийн гол нь та өөрийгөө бүрэн дайчлах хэрэгтэй. Дан ганц бусдын тусламжид найдах нь тэнэг хэрэг болно. Эрч хүчээ дэмий сарниулах хандлага байх боловч хэсэг хугацааны дараа дарамт алга болно. Олдсон боломж үнэтэй байх магадлалтай. Гэхдээ хэрэгжүүлэхээс өмнө өөрийн хэд хэдэн төлөвлөгөөндөө засвар өөрчлөлт хийх хэрэг гарна. Аз амжилт ирж урагш ахих боломж гарах үед эрсдэл хүлээхэд бэлэн бай. Бусдад нөлөөлөх чадвар их байх ч бүгдийг өөрийнхөө бодлоор байлгах гэж зүтгэх магадлалтай. Амжилтад хүрэх гэсэн хүсэл хариуцаж авсан бүх үүрэг даалгавраа хийж дуусгахад туслах болно. Од эрхэс таны хичээл зүтгэлийг дэмжиж байна. Нөлөө бүхий танил албан тушаал ахихад тусална. Гэхдээ танд оногдох ажил ихээхэн хариуцлагыг шаардахаар байна. Мөн уран бүтээлч хүмүүсийн ажилд ихээхэн ахиц гарна. Санхүүгийн байдал сайнгүй байгаа бол хэт их мөнгө үрэхээс сэргийл. Долоо хоногийн сүүл рүү ур чадвараа дээшлүүлэх хүсэл төрнө. Мэдлэгийн цар хүрээгээ өргөжүүлснээр амжилтад хүрэхэд нэг алхмаар ойртох болно. Үргэлжлүүлэн сурахыг хүсдэг бол шаардлагатай хөгжүүлэлтийг эхлэхээс бүү ухар. Хожим нь олж авсан мэдлэг тань зөв ухаалаг шийдвэр гаргахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд албан тушаал ахих тал дээр ч таатай нөлөө үзүүлнэ. Олон нийтийн санаа бодлыг удирдах түвшинд хүргэх үүрэг хүлээх нь өөртөө итгэх итгэлийг тань нэмэгдүүлэх болно. Харин өөрөө юу хүсэж байгаагаа мэдэх нь асуудал болоод байна. Өөрийгөө ямар нэгэн зүйлд хүчээр дайчлах гэсний хэрэггүй. Амрах цаг гаргаж, оюун бодол, бие махбодоо сайн сэргээ. Таны төлөвлөгөөнд ирээдүйд ач холбогдолтой өөрчлөлт хэрэгтэй. Таныг урагшлахад саад болж байгаа хүмүүсээс зайлсхий. Бусдын өмнөөс буруудаж болзошгүй. Өөрийн зөв зүйл дээр ашиг, сонирхлоо тууштай хамгаал. Мөн хайртай хүндээ гэнэтийн бэлэг барьж, түүнийгээ баярлуулах цаг нь болжээ. Гэр бүлтэй хүмүүсийн хайрын харилцааны тэнцвэртэй байдал өсөх болно. Ганц бие хүмүүс санамсаргүй хэн нэгэнтэй холбогдож болно. Эсвэл хуучин амрагтайгаа тааралдаж, дурсамжаа сэдрээнэ. 

Үхэр : Ямар нэг шинэ зүйлийг турших нь сонирхолтой байна. Гэхдээ од эрхсийн танд л зориулсан мэт үйл явдалд ч хожим хор уршиг үүсвэл өөрөө л хариуцна гэдгийг анхаар. Хайр дурлалын адал явдал хайж хэн нэгэнтэй сээтгэнэх нь түр зуур сайхан санагдах боловч болгоомжтой бай. Эсрэг хүйсийн хүнтэй холбоотой эртний мөрөөдлөө биелүүлэх боломжийг од эрхэс олгож байгаа ч бусдын уран үгэнд хууртахаас болгоомжил. Ажил хэрэгт сонор сэрэмжээ дээд зэргээр өндөржүүлэх шаардлагатай. Эрсдэл ихтэй төсөлд оролцох, эд зүйлс худалдан авах болон наймаа арилжаа хийх зэрэгт таагүй. Учир нь та эд мөнгөний хохирол амсаж магадгүй. Туршлага байхгүй ажилд мэдлэг болон мэргэжлийн ур чадвар их байсан ч хүндрэл гарна. Илүү туршлагатай болох нь орлого болон тушаал дэвших боломжийг нэмэгдүүлнэ. Орлого орж ирэх төлөвлөгөө өөрчлөгдөх төлөвтэй байна. Өөрийнхөө буруу зүйл дээр алдаагаа хүлээснээр хамтран ажиллагсдынхаа итгэлийг алдахгүй. Үгүй бол ажил хэргийн болон хувийн харьцаа тогтооход таагүй болно. Сэтгэл санааны байдал нь аливаа харилцаанд үл ойлголцох байдал бий болж болзошгүй. Үр дүнгээ тооцоолж, хэрэггүй санаа бодол эд зүйлсээс өөрийгөө салга. Долоо хоногийн сүүл рүү хэрвээ боломжтой бол өөрийгөө амрааж, хүссэнээ хий. Ажилдаа эрт явж оройдоо аль болох гэр бүлийнхэнтэйгээ хамт бай. Гэр бүлийн зарим  гишүүд танд өөр төлөвлөгөөг санал болгож болох юм. Өөрийнхөө байгаа бодит байдлыг нуух хэрэггүй. Дуусгалгүй үлдээсэн хувийн ажлуудаа цэгцэлж дуусга. Замбараагүй зүйлсээ цэгцлэх нь танд шинэ үзэл бодлыг төрүүлж, өдөр тутмын амьдралын хэв маягаа өөрчлөх боломж олгоно. Гэр орныхоо асуудалд анхаарлаа хандуул. Оюун санааны амар тайван байдлыг эрж хайж байгаа хүмүүст сүм хийдэд очих нь үр дүнтэй байх болно. Од эрхэс зөн совингоо мэдэрч элдэв буруу хүмүүсээс зай барих хэрэгтэйг сануулж байна. Сэтгэл татам ч сайн танихгүй хүнтэй уулзаж, татагдах хэрэггүй. Сонор сэрэмжтэй байж чадвал та ямар ч асуудлыг эерэг болгож чадна.

Ихэр: Үйл ажиллагаагаа ахиулах хүсэл сонирхолтой хүмүүс шинэ зүйлийн талаар судлах болно. Зарим хүмүүс амьдралын сонирхолтой талаа нээж эхэлнэ. Олон янзын үйл ажиллагаанд идэвхтэй оролцвол өөрийгөө битгий гайхаарай. Нэр хүнд нэмэгдэж, ашиг орлого олж чадна. Хууль эрх зүйн асуудлууд санааг тань зовоож байгаа бол тодорхой шийдэлд хүрэхээсээ өмнө хуулийн зөвлөгөө ав. Чухал албан тушаал хашдаг хамаатан садан тусалж ч магадгүй. Хийж дуусаагүй ажлаа цэгцэл. Шүүмжлэлд өртөх нь таны хувьд хэцүү байх ч ирээдүйд тань сайнаар нөлөөлнө. Ажил хэрэгт гарах өөрчлөлт таны эр зоригийг сорих болно. Төлөвлөгдсөн арга хэмжээнүүдээ дахин хянаж шалга. Зарим арга хэмжээ таны найдсан шиг өгөөжтэй болж өнгөрөхгүй байсан ч ирээдүйд ашиг тус авчирч болно. Хэтэрхий яарч аюултай зүйл хийх гэж оролдсоны хэрэггүй. Долоо хоногийн сүүл рүү таны өмнө гэр бүлийн асуудал гарч ирэх болно. Албаны болон хувийн амьдралдаа зарцуулах цагаа эн тэнцүү хуваах цаг. Хэрэв боломжтой бол чухал ажлаа түр хойшлуул. Ялангуяа хайртай хүн тань чухал үйл ажиллагаа болон баяр ёслолын үеэр хамт байж чаддаггүй бол сайн анхаар. Эрсдэлтэй худалдаа наймаа хийх хэрэггүй. Мөнгөний томоохон алдагдалд орох магадлал өндөр байна. Сонирхолтой байдлаар аль болох стресстэй байдлаас зугтахыг хичээнэ. Идэвхтэй амрах биеийн алжаалаа тайлах, салхинд зугаалах зэрэг таатай байна. Эрүүл мэнддээ анхаарах цаг болсныг бие махбод тань өөрөө илэрхийлнэ. Эрч хүчээ эргүүлэн авахад тийм ч амаргүй байх бололтой. Гэр бүлдээ аль болох эерэг дулаан уур амьсгал үүсгэ. Өөрийн эрх чөлөө болон эд хөрөнгөндөө сэтгэл хангалуун байхыг хичээ. Баяр хөөртэй байх нь орчин тойрондоо сайхан мэдрэмж өгөх болно. Итгэлтэй найзуудтайгаа хамт сууж санал бодлоо дэлгэж болно. 

Мэлхий: Ажил хэрэгч хүмүүсийн саатаад байсан бизнесийн хэлэлцээр амжилттай болж чадна. Мөнгө санхүүтэй холбоотой харилцаа сайн байна. Зарим төлбөр зардлынхаа учрыг олох нь амьдралын хэв маягт хэрэгтэй. Олдсон цаг хугацааг ашиглан санхүүгийн мэдлэгээ ирээдүйн төлөвлөгөөндөө тусгах хэрэгтэй. Өөрийн үзэл бодлыг зөв хамгаалах нь амжилтын үндэс болно. Ажлаа хэдий чинээ хурдан хийнэ, төдий чинээ үр ашиг ирнэ. Найз болон хамтрагч нар таны төлөвлөгөөнд оролцож, ашигтай ажиллах зарим нэг аргыг зааж өгнө. Зарим нэг зөрчил илрэх ч зөвхөн одоо л энэ нөхцөл байдалтай тулгарч байгаа биш тул нэг их санаа зовох хэрэггүй. Хийсвэр хүслээ тэвчиж, буруу зуршил гаргалгүй биеэ барихыг зөвлөж байна. Эрүүл мэнд тийм ч сайхан байхгүй бөгөөд бие сул байна. Толгойд элдэв хэрэггүй бодол эргэлдэнэ. Бусдаас шалтгаалан шийдвэр гаргаж магадгүй. Та бусдад туслахад бэлэн байх хэрэгтэй болно. Аль болох эрч хүчтэй, бүтээлч харагдахыг хичээ. Аливаад бодолтой хандах нь хамгийн чухал үе. Долоо хоногийн сүүл рүү хэн нэгэн эсвэл ямар нэгэн шинэ зүйл таны амьдралд орж ирнэ. Танд нийгмийн үйл ажиллагаанд оролцох шаардлага гарна. Олон ажлаас аль чухлыг сонгох хэцүү байна. Ямар зорилготойгоо ухаарвал цагийг үр бүтээлтэй өнгөрөөх болно. Залхуутай байсан ч төлөвлөсөн гэр орны ажлаа хийж, үүрэг хариуцлагаа ухаар. Эргэн тойронд тань эмх замбараагүй явдал болж байсан ч удахгүй хэвийн байдалдаа орох болно гэдгийг сана. Найз нөхөд тань тусламж гуйх бөгөөд та зарим нэг зүйлийн талаар үнэнийг олж мэдэх болно. Та эелдэг найрсаг байх бөгөөд бусдын тус дэмийг ч авах болно. Гэхдээ гадна нөхцөл байдал бага зэрэг дайсагнах тул олны нүднээс нуугдах хандлага гаргаж магадгүй. Ойр дотнын хүмүүстэйгээ харилцан ярилцах, санал солилцох нь таны амьдралд сайнаар нөлөөлнө. Хэрэв хол явах бол болгоомжтой байх хэрэгтэй. Мөн янаг амрагийн адал явдал таны бодсон шиг сайхан биш байж болох юм.

Арслан: Хэдийгээр өөрчлөлт заримдаа хэрэгтэй ч хэт адал явдалд дурлах хэрэггүй. Азаа үзэх бодолтой байвал хийхээсээ өмнө сайн бод. Алдаа гаргах болон ирээдүйдээ харамсах зүйл хийхээс аль болох зайлсхий. Холын аянд гарах, сонирхолтой хүмүүстэй уулзах магадлалтай. Сүүлийн үед хийж дуусаагүй ажил, шийдээгүй асуудлуудынхаа талаар анхаарах хэрэгтэй. Таны сонор сэрэмжтэй байдал өндөрсөнө. Ямар ч үйл ажиллагаанд оролцсон аливаа асуудалтай нүүр тулж, нөхцөл байдалд дасан зохицох хэрэгтэй. Энэ нь гэнэтийн цочмог үйл ажиллагаанаас хамааралтай бололтой. Урьдчилсан анхааруулга сайн байвал элдэв гэнэтийн муу зүйлээс сэрэмжилж чадна. Эерэг зүйлд анхаарлаа төвлөрүүлж, хувиа хичээх, харамч зан гаргахаас зайлсхий. Хөрөнгө мөнгөө салхинд хийсгэхгүйн тулд үнэтэй худалдан авалт хийхээс татгалз. Арилжаа наймаанд хэт идэвх бүү гарга. Шинэ танилтай болох нь хайр дурлалын асуудалд татан оруулах бололтой. Хайр дурлалын шинэ холбоо бий болох эсвэл хуучин харьцаагаа сэргээхийг үгүйсгэхгүй. Бусадтай тогтоосон харилцаа холбоо хуурамч найдвар авчирч урам хугарах магадлалтай. Долоо хоногийн сүүл рүү таны зөн совин хүчтэй байх ч түүндээ тийм ч их найдсаны хэрэггүй. Ихэнх хүмүүс цаг нь тулсан ажил хэрэг байхгүй байсан ч завгүй үеийг өнгөрүүлнэ. Нийгмийн үйл ажиллагаанд оролцож байгаа үед төвийг сахисан байдал баримталбал дарамтаа багасгах болно. Ажил хэргийн сайжирсан орчин таны ашгийг нэмэгдүүлж, хүчирхэг хүмүүстэй хамтрах боломж олгох болно. Зөв цагтаа сайн байр суурьд очих, цалингаа нэмүүлэх зэрэг хүсэлт гаргах нь сайн үр дүнтэй байна. Асуудалд орсон хүмүүсийн яриа ядаргаатай санагдах ч та урамшуулж зоригжуулж чадах нэгэн гэдгээ батлан харуул. Мөн гэр бүлдээ цаг гаргаж, ирээдүйн төлөвлөгөөгөө гаргахад таатай үе. Ойрын болон холын төлөвлөгөөг хооронд нь зөв тохируул. Эрүүл мэндийн асуудал санаа зовоох боловч эмчлэх арга олно. Өөрийн эрч хүч, оюун ухааны эерэг байдалд илүү анхаарвал бие махбод эрүүлжих эхлэл тавигдана. 

Охин: Хоорондоо ихээхэн зөрчилтэй үйл явдлууд болно. Төр засгийн байгууллага эсвэл дарга удирдлагатайгаа харьцах харилцаанд таагүй хүндрэл гарна. Удирдлагууд тань зөвшөөрөнгүй өнгө аястай байсан ч зөн совиндоо найдлага тавихыг зөвлөе. Тайван тогтвортой уур амьсгал бүрдэх үед бизнесийн асуудлууд таатай үр дүнд хүрнэ. Энэ үед саад бэрхшээлийг төвөггүй давж чадна. Тогтмол орлого нэмэгдэх нь өмнө нь тавьсан өрөө дарахын зэрэгцээ хүсэж байсан зүйлээ худалдаж авах боломж олгоно. Өрөө багасгасан бол мөнгөтэй холбоотой асуудлуудад нааштай тал гарч байна. Та эрүүл мэндийн асуудалдаа маш сайн анхаарах хэрэгтэй болно. Мөн санаа бодол тань мөнгөндөө тохируулан хэрхэн тохь тухтай амьдрах вэ гэдэг хүсэлд автана.Хуулийн болон бусад өв залгамжлалтай холбоотой бичиг цаас хөөцөлдөхөөр байна. Хол байдаг найзуудтайгаа утсаар ярих эсвэл чатлах зэрэг байдлаар холбоо барь. Хуучин найз нөхөд, хамаатан садантай уулзах нь таны ирээдүйн амжилтын эх үүсвэрийг тавина. Найз нөхөд болон хэрэгтэй холбооноос үнэтэй мэдээллүүд ирэх ба үүнийг ашиглахдаа итгэлтэй бай. Долоо хоногийн сүүл рүү адал явдалтай учрах гэсэн хүсэл таныг эзэмдэнэ. Энэ үед өөрчлөлт хийх гэж байгаа хүмүүс явах замаа сайтар бодолцон үзэх хэрэгтэй. Мөнгө болон бусад санхүүгийн хөрөнгө оруулалтдаа их болгоомжтой ханд. Таны мөнгө үрэх хүсэл тань хүчтэй байх тул мөнгөтэй холбоотой ямар нэгэн асуудалд хатуу чанга амлалтад тулгуурлах нь илүү ухаалаг хэрэг болно. Эрч хүчээ дэмий бараад хэрэггүй бөгөөд зарим харилцаанд зүгээр л буулт хийгээд өнгөрөх нь зүйтэй. Сайхан үйлсийн төлөө цаг гаргахад гэмгүй. Хосууд аз жаргалтай байна. Хүссэн хүнтэйгээ халуухан болзоонд яваарай. Хувийн амьдралын зарим асуудлыг шийдэхэд аз тохионо.

Жинлүүр: Дотоод сэтгэлийн амгалан байдлыг өөртөө цогцлоохын тулд бясалгал хийх хэрэгтэй. Уран бүтээлч хүмүүс сайн бүтээл гаргах магадлалтай. Ямар нэгэн шийдвэр гаргах үед бусад хүмүүс таныг бухимдуулж магадгүй бөгөөд зоримог шийдвэр гаргах нь танд тустай байх болно. Удирдаж манлайлах үүрэг ирвэл өндөр ур чадвартай гэдгээ харуулаарай. Та тодорхой үүрэг хүлээж, үйл ажиллагаанд оролцоно. Хамтран ажиллагсдынхаа алдааг засаж болох ч өөрийн хийгээгүй зүйлийн төлөө зэмлэл хүртэх байр сууринд очихоос татгалз. Дээд шатны байгууллагаас дэмжлэг хүсэх болон цалингаа нэмэх санал гаргахад тохиромжгүй үе. Өөрийн зөн совиндоо бүгдийг даатгах гэж бүү хичээ. Хэт их ачааллыг өөртөө авах хэрэггүй. Мэдрэмжээ ажиглан шаардлагатай бол олон нийтийн ерөнхий хандлагыг дагахаас бүү цааргал. Сэтгэл санаа ямар ч сайхан байсан сонор сэрэмжээ бүрэн унтраах хэрэггүй. Өнгөрсөн хойно нь амьдралын хатуу ширүүнийг гайхширч суухын оронд урьдчилан сэргийл. Танд зарим нөхцөл байдал арай өөр өнцгөөс амьдралыг харах бодол төрүүлэх болно. Долоо хоногийн сүүл рүү зорилгодоо хүрэхэд тань тусламж хэрэгтэй бол таныг дэмжиж, тусалж чадах хүмүүстэй эргэлзэлгүй харьцаа тогтоох гэж оролд. Хэрвээ бодол санаанд чинь ямар нэгэн шинэ санаа орж ирвэл түүнийг амжилттай болгох бат бөх суурийг тавиарай. Харин өөрийнхөө хир хэмжээнээс хэтэрсэн амлалт бүү өг. Зарим хүмүүс аялал зугаалгад явах болон романтик үйл ажиллагаанд мөнгө төсөвлөнө. Мөнгөний асуудал анхаарлаа хандуулах хэрэгцээ гарна. Дэмий зүйлд мөнгө үрэгдэх шинжтэй. Ажлын зорилго болон гэр бүлийн хэрэгцээ шаардлагаас болж зөрчил гарч болно. Таны хувьд гэр бүл хамгийн чухал байвал тэднийхээ хүндлэлийг хүлээх боломж олдоно. Энэ үе бол хайртай хүмүүстэйгээ илэн далангүй харьцаж асуудлаа ярилцах цаг юм. 

Хилэнц: Зарим тохиолдол ирээдүйн үйл явцыг тодорхойлно. Зөн совингоо дага. Хайр дурлалын харилцаанд хангалттай сэтгэл ханамжийг мэдрэхийг хүсэж байвал илүү хичээх хэрэгтэй. Өөрийн үнэлэмжээ өсгөхөд цаг зарцуул. Чухал үйлчлүүлэгч нартаа өвөрмөц санал тавьж хөрөнгө мөнгөө нэмэгдүүлэх хэрэгтэй болно. Амьдралаа өөрчлөх шийдвэр төлөвлөгөө гаргахаа хойшлуулсан нь дээр. Та аливаа асуудлыг хэрхэн хүлээн авахаас үл хамааран өөрийн саналаа тавьж чаддаг гэдгээ харуулах хэрэгтэй. Ажлын баримт материалаа эмхэлж, чухал яриа хэлэлцээрт урьдчилан бэлд. Олон хүнтэй харилцаа сайтай байх нь чухал шаардлага байх болно. Ажил хэрэгч байж, өглөө эртлэн босож төлөвлөсөн ажлуудаа барьж ав. Танд хийх ажил их байгаа учир цагийг үр бүтээлтэй өнгөрөөх хэрэгтэй. Зарим шаардлагагүй уулзалтыг хойшлуул. Өөрийн ярьж байгаа зүйлээ цэгнэж, буруу үгнээс болж хэн нэгнийг гомдоохоос болгоомжил. Сайн хамтын үйл ажиллагаа ажлаа үр бүтээлтэй хийх боломжийг бүрдүүлнэ. Мөн сайн судалгаа шинжилгээ нь эерэг үр дүнг авчирна. Долоо хоногийн сүүл рүү ямар нэг асуудалтай тулгарахгүй. Гэхдээ жижиг зүйлд анхаарлаа сатааруулахгүй тэвчээртэй, өөртөө шаардлага өндөр байх хэрэгтэй. Боломжийг алдахгүй хянамгай байж, бизнесийнхээ зорилтыг зөв гаргаж чадвал бодсоноосоо ч илүү амжилтыг гаргана. Холын зорилгоо ялихгүй зүйлээс болж сатааруулахаас болгоомжил. Таны эргэн тойрон баяр баясгалан байна. Хувийн болон мэргэжлийн ашиг сонирхол тань сайхан зохицох боломж гарна. Иймээс мэргэжлийн асуудлуудаа шийдэх болон гэр бүлээ батлуулах зэрэгт сайн. Хайртай хүн тань сайхан бэлэг бэлдсэн байх магадлалтай. Зарим зүйлээс болж таны уур хилэнг хүргэж магадгүй. Тиймээс та хэт их сэтгэлийн хөдөлгөөн гаргахаас сэргийл. Хурдан гаргасан шийдвэр болон хөнгөмсөг бодол таны бүхий л сайхан санаачилгыг нураах болно. Түр амьсгаа авах цаг гаргаж, эргэн тойрноо сайн нягталж хар. Эргэцүүлэн тунгаах эрүүл ухаан танд хэрэгтэй үе мөн. 

Нум: Дотоод мэдрэмжээ хянах хэрэгтэй бололтой. Энэ үед тод од байх хүслээ дарж, хэт их зүйлийг мөрөөдөлгүй, аль болох тайван бай. Зөв төлөвлөгөө таныг эрдэм боловсролыг зугаа цэнгэлээс дээгүүр тавих эрэмбэд аваачна. Бодол санаагаа сонсож өөрийн дотоод бололцоогоо гарга. Өдөр тутмын бодит байдалд өөрийн дотоод эрч хүчээ зохицуулж эхлэх болсныг од эрхэс сануулах болно. Хуучны зүйлээс шинэ зүйлсийг олж харах гэж хичээ. Урьд өмнөх харилцаа дахин шинээр цэцэглэнэ. Ажлын чухал яриа хэлэлцээр хийх болон төслийн талаар санал солилцоход тохиромжгүй бололтой. Хэн нэгэнд өөрийн үзэл бодлоо тайлбарлан итгүүлэхийг оролдох нь таатай үр дүнд хүргэхгүй. Зарим ажлын төлөвлөгөө, цагийн хуваарьдаа өөрчлөлт оруул. Стресс болон дарамт шахалт таныг бага зэрэг чичрүүлж мэдэх ч тайван байдлаа хадгалахыг хичээ. Хожим юу болоход итгэхгүй байгаа бол богинохон хугацаанд ажлаа амжуул. Гэхдээ өөрийн хүсэл мөрөөдлийн чиг баримжааг бүү алд. Хийх ёстой жагсаан бичиж, ирээдүйн амьдралаа төсөөлөн бод. Долоо хоногийн сүүл рүү ажил хэргийн шинэ харилцаа холбоог үүсгэх чадах болно. Бизнес хийдэг хүмүүсийн ашиг орлого өснө. Үүрэгт ажлаа хийхдээ баяртай байж, цагийг үр бүтээлтэй өнгөрүүл. Төлөвлөгөөнд тань чухал хэлэлцүүлэг, нууц төлөвлөгөө зэрэг багтах болно. Хэнд итгэх хэрэгтэйгээ сайн бодож, бусдад урт хугацааны үүрэг амлалт өгөхөөс татгалз. Хувийн харилцаа зөрчилдөөнтэй байгаа бол хэлэх үгээ дотроо хадгалах хэрэгтэй. Таныг бүрэн ойлгож чадахгүй. Өөрийнхөө сэтгэл хөдлөл болон гэр бүлийнхээ тэнцвэрийг хадгалахыг хичээгээрэй. Өөрийн зөн совингоо даган бусад хүмүүстэй харьцсанаар та аяндаа тайвшрах болно. Та амгалан байдлыг олохын тулд ганцаараа байх шаардлагатай. Ганц бие хүмүүс хайр дурлалаа уйгагүй хайснаар төгсгөлд нь хангалттай азтай учрал ирнэ. Та эсрэг хүйстнийхээ анхаарлыг татахын тулд өөрийн зан чанар, дүр төрхөө анхаар. 

Матар: Ажил хэрэг төсөөлөн бодох чадвар болон урам зориг, бүтээлч байдлыг шаардах бөгөөд энэ үед та ганцаараа ч байна уу бусадтай хамтарч ажилладаг ч байна уу хамаагүй амжилт ирнэ гэдэгт найдаж болно. Гэхдээ аливаа зүйлийг төгс болгохыг хичээж байгаа бол хүнд хэцүү, урам хугарч болзошгүй зүйлтэй тулгарах магадлалтай. Хамтарч ажиллах тохиромжтой үе ч заримдаа ганцаар шийдвэр гаргах нь ухаалаг алхам болно. Харилцан үл ойлголцол байх тул аливаа зүйлд зөвлөгөө өгөх, үйлчлүүлэгчээсээ захиалга авах зэрэгт туйлын анхаарал болгоомжтой ханд. Ихэнх хүмүүс бүх анхаарлаа өөрийн хийх зүйлдээ төвлөрүүлэхийн тулд тусгаарлагдмал орчинд байх нь таатай санагдана. Энэ нь таныг зожиг мэт харагдуулах боловч ажлын үр дүн сайн гарах болно. Өөрийн хүч чадлыг дэмий зүйлд үрэн таран хийхээс сэргийл. Танд хэрэгтэй зүйлийг өгч чадахгүй харилцааг дуусгах эр зориг хэрэгтэй байж магадгүй. Өөрийн бодлоо цэгцлэн, мэдрэмжээ сонс. Хэрэв таны буруу биш бол ямар ч үед битгий бууж өг. Харин хуулийн асуудлыг хурцадмал болохоос урьтаж арга хэмжээ авах хэрэгтэй. Бусад хүмүүсээс шаардлагатай үед тусламж хүсэхээс бүү татгалз. Долоо хоногийн сүүл рүү өдөр тутмын ажил хэрэг тийм ч их сонирхол татахгүй боловч үйл явдал зогсолтгүй, хурдацтайгаар ундарна. Хайрын болон зөгнөлт зохиол бичдэг зохиолчдын хувьд үг дотроос тань ундарч, үр бүтээл өндөртэй байна. Хайртай хүнтэйгээ хамт зөв амьдрах хөтөлбөр зохиох нь хайрын холбоогоо бэхжүүлэхэд тус болох ба зүгээр л орой бүр цэцэрлэгээр бага зэрэг алхах ч нэмэр болно. Гэр орондоо амрах хүмүүст тайван байдал хэрэгтэй тул үүнд зориулсан арга хэмжээг санаачлан хэрэгжүүл. Эцэг эхчүүд үр хүүхдүүдтэйгээ цагийг хөгжилтэй өнгөрөөх хэрэгтэй бөгөөд хамтдаа гадуур зугаал. Тэдний үгийг анхааралтай сонсож тулгамдсан асуудалд нь цаг алдалгүй дотноор зөвлө. Мөн найз нөхөд, хамаатан саднуудтайгаа уулзсанаар цагийг хөгжилтэй өнгөрүүлэх болно. Шийдэмгий байдал, идэвх зүтгэл тань муу зуршлаа орхиход хэцүү байсан ч шилдэг туслагч байх болно. Өөрийн буруу зуршилдаа засвар хийхийн тулд илүү зохион байгуулалттай байх хэрэгтэй гэж өөртөө сайн сануул. 

Хумх: Од эрхсийн нөлөөгөөр тун завгүй байх тул та сэтгэл зүйгээ бэлтгэ. Бага цагт аль болох их зүйлийг амжуулахыг хичээ. Таны ажлын талбарт олон сайхан боломж гарч ирнэ. Үргэлжлүүлэн мэргэжлээрээ суралцах юм уу олны газар явж, нүд тайлахад тохиромжтой үе. Эрч хүчээ чадах хирээр шавхан харуул. Ямар боломжууд байгааг дээд албан тушаалтантай ярихад тохиромжтой. Ажил мэргэжлийн салбарт амжилт гаргаж чадна. Эрх мэдэлтэй хүмүүс аливаа шүүмжлэл бүхэнд тайван хандаж, хэлэх үгээ чухал ач холбогдолтой үеийг нь олж хэлэх хэрэгтэй. Авьяас чадвартай хүмүүсийг бусад алдартай хүмүүсийн ололт амжилт ихээхэн өдөөж өгнө. Бусдын ашиг сонирхолд нийцүүлэхийн тулд өөрт таалагдаагүй сонголт хийх хэрэггүй. Тиймээс хувийн зохион байгуулалт сайтай байж, ажилдаа анхааралтай ханд. Долоо хоногийн сүүл рүү таны харилцаанд асуудал гарна. Мөн хэн нэгэн танд нүд унагаж магадгүй бөгөөд үүнд хууртах хэрэггүй. Хосуудын харилцаанд үүсэх тайван бус байдал гэр бүлд хагарлыг бий болгоно. Та өөрийн давуу талаа сайн зүйлд ашигла. Тэвчээртэй байхад таны туршлага их хэрэг болно. Удахгүй хайр дурлалын харилцаа эргээд хэвийн байдалдаа орох болно. Санхүүгийн тогтвортой байдлыг үүсгэхийн тулд юу хийх ёстой талаар анхаарлаа төвлөрүүл. Од эрхсийн хөдөлгөөн таны төлөвлөгөөнд хөндлөнгөөс оролцох бололтой. Өрсөлдөөн  ихтэй, ширүүн нөхцөл байдалтай нүүр тулсан бол эмээх хэрэггүй. Хамгийн сайн хамтрагчтайгаа байснаар ашигтай ажлын санааг олж мэднэ. Адал явдалтай учрах нь танд хөгжилтэй санагдана. Бусад хүмүүсийг дуурайх хэрэггүй бөгөөд өөрийн гэсэн замаар яв.

Загас: Шинэ харилцаа холбоо тогтоох, харилцаагаа бэхжүүлэх болон хуучин харилцаагаа сэргээхэд таатай үе. Найз нөхөд, хамтран ажиллагсдын дунд таатай уур амьсгал үргэлжилнэ. Хайр дурлалын харилцаанд эерэг үйл явдал тохионо. Харин элдэв хов живд орооцолдохгүй байх хэрэгтэй. Хэдий зарим мэдээлэл таны сонирхлыг татаж болох ч таагүй байдалд татан оруулж мэднэ. Хамгийн гол нь биеэ тоох байдал гаргаж болохгүй. Бизнесийн арилжаа явуулахад таатай хэдий ч хэт идэвхтэй ажиллах нь найз нөхдийнхөө хэн нэгэнтэй муудалцахад хүргэнэ. Хянуур болгоомжтой байж хэлэх үгээ цэгнэ. Хэдийгээр та их ажилтай байсан ч хийх эрч хүчээр дүүрэн байна. Таны энэ хандлага эргэн тойрныхондоо ч сайнаар нөлөөлж, амжилтад хүргэж чадна. Хурдан шуурхай байдал чинь гаднын эсэргүүцэлтэй тулгараагүй тохиолдолд ихэнхдээ үр өгөөжтэй байж чадна. Гэхдээ багагүй тэсвэр шаардана. Ямар ч ажил хэрэгт анхаарал болгоомжтой хандах хэрэгтэй. Мөн эрч хүчний зарим хэсэг саад болж ч мэдэхээр байна. Уран бүтээлч хүмүүс шинэ бүтээлийнхээ эхийг тавина. Хийж буй ажлаа сайн нягталж, дэс дараатайгаар заавал дуусга. Мэдээлэл авсан эх сурвалж буруу байж мэднэ. Гэхдээ эр зориг гарга. Цагаа сайн зохицуулж, шийдвэрээ зөв гаргавал хүссэндээ хүрэхэд ойрхон байна. Долоо хоногийн сүүл рүү таны хувьд ямар нэг онцгой үйл явдал болоогүй  байсан ч амьдралын том зорилгоо биелүүлэх том ахиц гаргана. Чухал ажил хийх бол сайн бэлдэх шаардлага гарна. Хийх гэсэн зүйлээсээ өөр салбар рүү бүү хазай. Өмнөх хамтран ажиллагчтайгаа ашигтай гэрээ хэлэлцээр болон албан тушаалын төлөө өрсөлдөж болзошгүй. Энэ нь хэдийгээр танд айдас төрүүлж байж болох ч сорилт нь урам зориг төрүүлж ч болно. Эрүүл мэндийн асуудлаа сүүлийн үед анхаарахгүй явсан болж эмчилгээ сувилгаа судлах хэрэгтэй болно. Ажил хэрэг завгүй байлгасан ч аль болох зохицуулж, хувийн амьдралдаа ямар нэгэн асуудал гаргахгүйг хичээ. Бие сэтгэлийг амраасан гоо сайхны үйлчилгээ нь таны өөртөө итгэх итгэлийг буцааж өгнө. Хайр дурлалын адал явдал хөөцөлдөхийн оронд гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүл. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00