Dark Light
Нийгэм | 2026-08-19

Д.ТӨГСБААТАРЫН БАРИЛДАХ ЭРХИЙГ ТҮР ТҮДГЭЛЗҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагаас 2026 оны орон нутгийн баяр наадмын үеэр цуглуулсан сорьцуудын лабораторийн шинжилгээний хариуг үе шаттайгаар хүлээн авч байна.
2026 оны 8 дугаар сарын 18-ны өдөр лабораториос ирүүлсэн мэдэгдлийн дагуу Даваадоржийн Төгсбаатарын сорьцод хийсэн GC/C/IRMS (Gas Chromatography/Combustion/Isotope Ratio Mass Spectrometry) нарийвчилсан шинжилгээгээр тестостерон нь биед гаднаас орсон буюу экзоген гаралтай болох нь тогтоогдож, сөрөг аналитик илэрц мэдээлэгдсэн.
Экзоген гаралтай тестостерон нь Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагийн Хориглосон жагсаалтын S1.1 ангилалд хамаарах тусгайлан заагаагүй бодис юм. Үүнтэй холбогдуулан Үр дүнгийн удирдлагын баг Допингийн эсрэг үндэсний дүрмийн 7.11-д заасны дагуу тамирчныг 2026 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн түр түдгэлзүүлсэн.
Тамирчин Допингийн эсрэг үндэсний дүрэмд заасны дагуу Б сорьцоо нээлгэж шинжлүүлэх хүсэлт гаргах, лабораторийн баримт бичгийн багцыг авах, тайлбар болон нотлох баримт гаргах, түр түдгэлзүүлэлттэй холбоотой сонсгол хүсэх, мөн хэргийг анхан шатны сонсголоор хянан шийдвэрлүүлэх эрхтэй.
А сорьцын сөрөг аналитик илэрц нь дангаараа допингийн эсрэг дүрмийн зөрчил үйлдсэнийг эцэслэн тогтоосон шийдвэр биш юм. Хэрэв үр дүнгийн удирдлагын ажиллагаагаар тамирчин допингийн эсрэг дүрмийн зөрчил үйлдсэн нь эцэслэн тогтоогдвол Допингийн эсрэг үндэсний дүрмийн 10.53-т заасны дагуу сорьц цуглуулсан өдрөөс хойш оролцсон холбогдох тэмцээн, уралдааны үр дүнг шударга ёсны зарчмыг харгалзан хүчингүй болгох, медаль, оноо болон шагналыг хураах зэрэг үр дагавар үүсэж болзошгүй.

Эх сурвалж | Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00