Dark Light
Нийгэм | 2026-08-19

179 ТӨРЛИЙН ЭМИЙГ НЭГ ЭХ ҮҮСВЭРЭЭС ХУДАЛДАН АВАХ ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүн, биобэлдмэл, вакциныг нэг эх үүсвэрээс худалдан авах үйл ажиллагааны явцын талаар Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
 
ЭМДЕГ-аас 2025 онд төрөөс төлбөрийг нь хариуцах болон эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөөр олгосон эмийн тайланд дүн шинжилгээ хийж үзэхэд 424 төрлийн эмэнд 209.6 тэрбумыг зарцуулсан мэдээ гарчээ. Тэгвэл 2027 онд энэ алдааг залруулж, эмийн давхардлыг хасаж, олон улсын чанарын шаардлага хангасан, төсөвт хэмнэлт үүсгэх 179 эмийг жагсааж, үнийн санал авахаар Польш, Турк, Солонгос, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр /UNDP/, НҮБ-ын төслийн үйлчилгээний газар /UNOPS/, НҮБ-ын Хүүхдийн сан /UNICEF/ зэрэг гадаад улс болон олон улсын байгууллагад хүргүүлээд байна.
 
Мөн төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд өндөр өртөгтэй, хамгийн өндөр хэрэглээтэй, тасалдал үүсэж болзошгүй эмийн 1 жилийн хэрэглээний санал ирүүлэхийг хүсэж, ирсэн саналуудыг нэгтгэж эхэлснээ Эрүүл мэндийн сайд Э.Батшугар сайд онцоллоо.
Улсын хэмжээнд 4,909 иргэний хэрэглэдэг уналт таталтын эмийг мөн төрөөс төлбөрийг нь бүрэн хариуцах бөгөөд 10 үйлдвэрлэгчийн 45 нэр төрлийн эмийг худалдан авахаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр /UNDP/-тэй гэрээ хийснээр нөөц бүрдэж, тасалдал үүсэхгүй байх нөхцөл бүрджээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00