Dark Light
Гадаад | 2026-08-19

ХЯТАДАД ХАНА НУРЖ, ТАВАН ХҮН АМИА АЛДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

БНХАУ-ын Сычуань мужийн Чаннин тойрогт баярын зоогийн үеэр хана нурж, таван хүн амиа алдан, 17 хүн гэмтжээ. Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр, осол наймдугаар сарын 18-ны орой болсон байна.

Тухайн айл хүүхдүүдээ сургуульд элссэнийг тэмдэглэн хашаандаа зоог зохион байгуулж байжээ. Хүчтэй борооны улмаас түр саравчны дээвэр дээр их хэмжээний ус тогтож, түүнийг тогтоож байсан хана ачааллаа дийлэлгүй нурсан гэж урьдчилсан байдлаар тогтоосон байна.

Гурван хүн ослын газарт нас барж, хоёр хүн эмнэлэгт хүргэгдсэний дараа амиа алджээ. Гэмтсэн 17 хүнийг эмнэлэгт эмчилж байгаа бөгөөд ослын шалтгааныг үргэлжлүүлэн шалгаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00