Хятадын хувийн сансар, агаарын тээврийн LandSpace компани арилжааны зориулалттай Zhuque-3 (ZQ-3) зөөгч пуужингаа амжилттай хөөргөж, эхний шатыг нь удирдлагатайгаар газарджээ.
Пуужинг Ганьсу мужийн Жюцюань сансрын буудлын “Дунфэн” хөөргөх талбайгаас хөөргөсөн байна. Үүний дараа ZQ-3-ын эхний шат тусгайлан бэлтгэсэн газарт төлөвлөсөн хугацаандаа амжилттай буужээ.
Ингэснээр ZQ-3 нь хөөрөлт болон хуурай газарт удирдлагатай буултыг амжилттай гүйцэтгэсэн Хятадын анхны арилжааны зөөгч пуужин болсон гэж CCTV мэдээлсэн байна.
Энэхүү туршилтыг Хятад улс дахин ашиглах боломжтой зөөгч пуужингийн технологийг хөгжүүлэхэд гаргасан томоохон ахиц гэж үзэж байгаа юм.







Гадаад





