Өнгөрсөн долоон хоногт Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны төсвийн төсөлд тусгаж буй онцлох есөн шийдвэрээ олон нийтэд танилцуулсан. Эдгээр есөн шийдвэрээс иргэдийн амьдралд хамгийн дөхөм сонсогдож байгаа нь 16000 өрхийг орон сууцтай болгох. Улаанбаатар хот шиг дундаж цалин нь орон сууц түрээсийн үнэтэйгээ авцалдахгүй ийм хотод энэ шийдвэр биеллээ олчихвол хэн хэндээ хэрэгтэй нүүдэл болж чадна. 16000 өрхийг орон сууцтай болгохдоо 14000 өрхийг ипотекийн 6% -ийн зээлээр 2000 өрхийг түрээслээд өмчлөх нөхцөлөөр , төрийн 4000 орон сууцны урьдчилгаа төлбөрийг 30%-с 15% болгон буруулах байдлаар зохицуулна гэжээ. Төрийн орон сууцны корпорац (ТОСК) ТӨХХК-ийн албан ёсны www.tosk.gov.mn сайтаар иргэдийн хүсэлтийн хүлээн авах бэлтгэл ажлыг хангаж байгаа бөгөөд энэ сард багтаан хүсэлтийг нээх юм байна. Иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу шалгаруулалтыг есдүгээр сард багтаан явуулна. Иргэд ямар нэг бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй зөвхөн www.tosk.gov.mn сайтаар бүртгэл явагдах юм байна. Харин орон сууцтай болох дахин нэг арга буюу ипотекийн 6%-ийн зээлд хэрхэн хамрагдах, хэзээнээс хэрэгжиж эхлэх нь одоогоор нууц хэвээр байна.
|
Эх сурвалж
| Төрийн Орон Сууцны Корпораци
|
Г.ГАНЦЭЦЭГ







Нийгэм





