Dark Light
Нийгэм | 2026-09-07

ХАНГАМЖ МУУ БАЙГАА 17 СУМАНД ЯАРАЛТАЙ ШАТАХУУН ХҮРГЭНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, түгээлтийг нэмэгдүүлэх үүрэг бүхий шуурхай штабын ээлжит хурал боллоо.
Хурлаар хөдөө орон нутгийн түвшинд шатахуунгүй байгаа 17 суманд хангамжийг түргэн шуурхай хүргэх болоод ачаалал нэмэгдэж байгаа аймгуудад анхаарал хандуулахыг АМГТГ болоод Нефтийн бүтээгдэхүүн импортлогч аж ахуй нэгжүүдэд сануулж, тодорхой үүргийг өглөө.
Есдүгээр сарын эхний долоо хоногийн байдлаар Монгол Улсад АИ92 – 16651 тонн, АИ98- 120 тонн, Дизель түлш- 46000 тонн, Онгоцны түлш-1790 тонн тус тус орж ирээд байна. Цагдаагийн байгууллагаас өгч буй мэдээллээр шатахууны түгээлттэй холбоотойгоор автозамуудад өндөр ачаалал үүсгэсэн зүйл алга байна.
Хөдөө, орон нутгийн хэмжээнд 1 ШТС-д дунджаар 56 машины хүлээгдэлтэй байгаа бол Булган- 98, Дорнод – 100, Дундговь – 90, Өмнөговь – 90, Сүхбаатар – 195 машины хүлээгдэлтэй, ачаалал өндөрт тооцогдож байна. Мөн өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Улсын хэмжээнд 30 суманд шатахуун байхгүй гэсэн мэдээлэл байсан бол амралтын өдрүүдэд орон нутагт чиглэсэн хангамжуудыг нэмэгдүүлсээр өнөөдөр өглөөний байдлаар 17 сумын ШТС-д хангамж хараахан очиж амжаагүй байна гэсэн мэдээлэлтэй байна.
Иймээс ачаалал өндөр Булган, Дорнод, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар аймгуудад шатахууны хангамжийг нэмэгдүүлэхийн сацуу нэр бүхий 17 сумын шатахуунаар түргэн хугацаанд хангах үүргийг өглөө.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00