Дорноговь аймгийн Хатанбулаг сумын төвөөс зүүн урд зүгт 72 км зайд өнөөдөр (2026.10.01) өглөөний 09:26 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ.
Газар хөдлөлтийн төв нь Хатанбулаг сумаас 72 км, Хөвсгөл сумаас 111 км, Улаанбадрах сумаас 154 км зайд оршсон байна. Албаны эх сурвалжийн мэдээлснээр газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд ямар нэгэн хохирол учраагүй аж.







Нийгэм




