Dark Light
Нийгэм | 2026-10-20

ГЕНЕРАЛ ЭРДЭНЭБАТ ГАИТИГИЙН ХАЛУУН ЦЭГТ АЖИЛЛАЖ, ОРОН НУТГИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Хошууч генерал Батсуурийн Эрдэнэбат нь Бүгд Найрамдах Гаити Улсад өрнөж буй гэмт хэргийн бүлэглэлүүдтэй тэмцэх, аюулгүй байдлыг хангах олон улсын цэргийн ажиллагааны хүчний командлагчаар томилогдон үүрэг гүйцэтгэж байна.

Гаити улсад үүрэг гүйцэтгэж буй Бүс нутгийн шуурхай бүлгийн (FRG) байрлаж буй Артибонит департментад Хүчний командлагч, Хошууч генерал Батсуурийн Эрдэнэбат ажиллалаа. Тэрээр газар дээрх үйл ажиллагааны нөхцөл байдалтай танилцаж, үнэлгээ өгөх зорилгоор Шри-Ланка улсын бие бүрэлдэхүүний командлагчтай уулзалт хийсэн байна.

Генерал Батсуурийн Эрдэнэбат зөвхөн цэргийн ажиллагаатай танилцаад зогсохгүй тус департментын Дэд төлөөлөгч, Гонаив хотын Засаг дарга болон Гонаивын Хамба лам нартай албан ёсны уулзалт хийлээ.

Энэхүү уулзалтууд нь Бүс нутгийн шуурхай бүлэг (FRG) FRG-ийн Артибонит дахь оролцоо нь зөвхөн цэргийн шинж чанартай бус, харин тус ажиллагааны зорилго болсон орон нутгийн байгууллагууд болон иргэд олон нийттэй харилцан яриа өрнүүлэхэд үндэслэж буйг тод харуулж байна.  

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10