Dark Light
Эдийн засаг | 2026-10-20

ИЛОН МАСК ХҮҮХДҮҮДЭД SPACEX-ИЙН ХУВЬЦАА БЭЛЭГЛЭНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

“SpaceX” компанийн тэргүүн Илон Маск 2027 онд АНУ-ын бүх хүүхдэд тус компанийн нэг нэг ширхэг хувьцаа бэлэглэхээ амлажээ.

Тэрбумтан энэ тухайгаа “X” нийгмийн сүлжээн дэх хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, энэ нь цаашид хэрэгжүүлэх ижил төстэй санаачилгуудын эхлэл аж.

Агентлагийн наймдугаар сарын статистик мэдээллээр, Илон Маск “SpaceX”-ийн ойролцоогоор 4.8 тэрбум ширхэг хувьцааг эзэмшиж байжээ. Түүнчлэн хувьцааны опцион болон урамшууллын хүрээнд нэмж 1.6 тэрбум ширхэг хувьцаа авах боломжтой аж. Эдгээрийг тооцсон түүний үр ашиг хүртэгчийн эзэмшлийн хувь 48.4 хувьд хүрч байгаа юм.

Долдугаар сарын 1-ний байдлаар АНУ-д 18 нас хүрээгүй 72 сая орчим иргэн амьдарч байжээ. Хэрэв хүүхэд бүрд өнөөдрийн үнээр нэг ширхэг “SpaceX”-ийн хувьцаа олговол нийт дүн нь ойролцоогоор 10.5 тэрбум ам.доллар болох юм. Одоогоор нэг хувьцааны үнэ 146 ам.доллар байгаа аж.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ-ын хиймэл оюун ухааны стартап “Anthropic” компанийнхаа таван хувийн хувьцааг нийгмийн сайн сайхны төлөө ажиллах шинэ санд шилжүүлэхээр болсноо зарласан байна. Үүний хариуд Илон Маск “X” платформ дахь тус компанийн мэдэгдэлд сэтгэгдэл үлдээж, хувьцааг иргэдэд шууд хуваарилахыг зөвлөжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10