АНУ-ын поп од Селена Гомез электрон тамхи буюу вейп хэрэглэхээ больсноо “Instagram” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Дуучин бүсгүй дуу хоолойд нь өөрчлөлт гарсны дараа вейп хэрэглэхээ зогсоох шийдвэр гаргасан байна. Тэрбээр энэ зуршлаасаа бүрмөсөн салж чадна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. Мөн өмнө нь вейпийг байнга хэрэглэдэг байсан тул донтолтоос ангижрах амаргүй байгааг онцолсон байна.
Селена Гомез “Хэрэв та тамхи татдаг эсвэл вейпийг ганцхан удаа ч гэсэн туршиж үзсэн бол энэ нь огт хэрэггүй зүйл гэдгийг хэлмээр байна. Үнэхээр тэнэг хэрэг. Миний дуу хоолой өөрчлөгдсөн. Хэрэв хэн нэгэн миний дууг сонсох дургүй болсон бол би үүнийг хэвийн хүлээж авна, татгалзах зүйлгүй. Зүгээр л битгий сонс” хэмээн бичжээ.







Урлаг соёл



