Dark Light
Нийгэм | 2026-10-22

НОГДОЛ АШГИЙН ЦААНА ЛИЦЕНЗИЙН МАРГААН СӨХӨГДӨВ

СЭТГҮҮЛЧ | Г.ГАНЦЭЦЭГ
Image

 

Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах тухай асуудал сүүлийн өдрүүдэд олон нийтийн анхаарлын төвд байна. УИХ-ын гишүүд дор бүрнээ дээрх асуудалд байр сууриа илэрхийлж буй. УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Оюутолгойн ногдол ашгийн тухай “Энэхүү ашиг нь нэгэнтээ ард түмний өмч учраас иргэддээ зөв хэлбэрээр очих ёстой” гэх байр суурийг илэрхийлсэн. 

Тодруулбал: Оюу толгойн ногдол ашгийг ярих зуур цаана нь хэдэн тэрбум ам.доллароор хэмжигдэх хоёр том тусгай лиценз шилжих гэж байна. Уг  лицензүүдийн татвар нь хэдийнэ төлөгдсөн бөгөөд цаашид асуудал үүсэх вий гэх болгоомжлол байна гэсэн юм.  “Хэрэв энэ асуудалд үүссэн эргэлзээг арилгая гэж байгаа бол Татварын ерөнхий газар 24.3 тэрбум төгрөгийг 'Онтрэ'-ийн данс руу буцаан шилжүүлэх шаардлагатай. Үүнийг Монголын ард түмэн анхааралтай ажиглаж байгаа”  гэв.

Харин О.Батнайрамдал гишүүний ярьсан дээрх асуудлыг Сангийн сайд З.Мэндсайханаас  тодруулахад : 

Монгол улсын засгийн газар оюутолгойтой хийсэн гэрээний үр дүнд 2037 онд авах байсан ногдол ашгийг энэ онд авахаар болоод байгаа. Оюутолгой төслөөс 3 их наяд төгрөг ногдол ашгаар авна . Үүнээс  1 их наядыг нь хуримтлалын санд төвлөрүүлнэ. 2 их наядаар нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлуудаа шийдвэрлье гэдэг төсвйин төслөө улсын  их хуралд өргөн барьсан. Үүн дээр ногдол ашгийг тараана, тараахгүй гэдэг асуудал яригдаж байгаа. Одоо хэрэгжиж байгаа хуулиараа ч тэр, засгийн газрын оруулж ирсэн нийгмийн суурь асуудлыг шийдвэрлэх хуулийн хүрээнд ч тэр бэлэн мөнгө тараана гэсэн ойлголт огт байхгүй. Эцсийн байдлаар улсын их хурлын гишүүд хэлэлцээд шийдвэрлэнэ. 

О.Батнайрамдал гишүүний хувьд Засгийн газар ОНТРЭ-ийн Жавхлант,Шивээ гэдэг хоёр лицензийг РИО ТИНТО-ынхонд нууцаар шилжүүлж өгөх гэж байгаа юм шиг зүйл яриад яваад байгаа. Би О.Батнайрамдал гишүүнд шаардлагатай мэдээллүүдийг асуусан асуултых нь хүрээнд ч тэр, албан бичгээр ч тэр , өөрт нь тайлбарлаж ч тэр зөндөө хэлсэн. Рио тионто групптэй хийсэн Оюутолгой төслийн талаарх  хувь нийлүүлэгчдйин гэрээтэй холбоотой хэлцлүүдэд Засгийн газар ямар нэг үүрэг хүлээгээгүй. Энэ 17 жилийн өмнө хийсэн гэрээг Засгийн газар сайжруулах чиглэлээр Засгийн газрын байгуулсан ажлын хэсгийн хүрээнд Г.Дамдинням сайд менежментийг, би зээлийн хүү, хугацаа, ногдол ашгийг шийдвэрлэх үүрэгтэй байсан. Ажлын хэсгийнхээ хүрээнд ажлаа хйиж дуусгасан, үр дүнг нь гаргасан. Үр дүнг Монголын ард түмэн хүртэнэ. 

“Онтрэ” компани татварын системээр дамжуулан 24.3 орчим тэрбум төгрөгийн нэхэмжлэлийг өөрсдөө үүсгэн төлсөн баримттай. Сангийн яам, Татварын ерөнхий газраас ямар нэгэн тооцоолол, нэхэмжлэл гаргаж өгөөгүй.

Хэрэв татвар төлөгч урьдчилгаа байдлаар мөнгө байршуулсан бол тухайн компани өөрөө хүсэлтээ гаргаж буцаан авах эсвэл жилийн эцсийн татварын тайлангаар суутгуулах хуулийн зохицуулалттай. Хэн нэгэн гишүүний улс төрийн шахалтаар төрийн сайд хууль зөрчиж дур мэдэн гүйлгээ хийх эрхгүй. Энэ асуудлыг Засгийн газар УИХ-д оруулахгүйгээр шийдэх ямар ч эрх зүйн үндэс байхгүй гэлээ. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10