Dark Light
Гадаад | 2026-10-22

“ФРАНЦ ДАХЬ АЗИУД ХЭТЭРХИЙ БАЯЖСАН НЬ ШУДАРГА БУС”, — АФРИК ГАРАЛТАЙ ЦАГААЧ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

“Францад амьдардаг Азиуд хэтэрхий баяжсан байна. Энэ бол шударга бус хэрэг.” Францад амьдардаг, Африк гаралтай хоёр эсвэл гурав дахь үеийн цагаач залуу энэ үгийг камерын өмнө огтхон ч ичихгүйгээр хэлжээ. Тэр тоглоогүй бөгөөд цагаач залуусын бүлэг яагаад Азиудын эзэмшдэг бизнесүүдийг тонон дээрэмдэж, шатааж байгааг ийнхүү тайлбарласан байна.

Алин бүсгүй 12 настайгаасаа ажил хийж эхэлжээ. Тэрбээр Парис хотод өөрийн ресторанаа 0-ээс нь эхлэн босгохын тулд 34 жилийн хөдөлмөрөө зориулсан юм. Гэвч саяхан буюу 10 дугаар сарын 17-ны өдөр үймээн самуун дэгдээгчид түүний ресторан руу дайран орж, нүүр рүү нь цохин, улмаар рестораныг нь юу ч үгүй шатаажээ. 34 жилийн цуцалтгүй хөдөлмөр ганцхан шөнийн дотор үнс болон хувирсан байна.

Энэхүү үймээн самуун нь Сэн-Сэнт-Дени, Обервилье, Пантин зэрэг Францын хамгийн их цагаач хүн амтай Парис хотын дагуул дүүргүүдээс эхлэн тархжээ. Үймээний улмаас 700 гаруй сургууль хаагдаж, Марсель, Лилль хотуудын захиргааны байр руу халдсан бөгөөд Лимож хотын захиргааны байрыг галдан шатаасан байна. Нийт 5000 гаруй хүн баривчлагджээ. Франц улс яг ийм дүр зургийг 2005 онд, 2023 онд, одоо харин 2026 онд дахин үзэж байна.

Дээрэмчид нэг зүйлийг огт тооцдоггүй: Ази дэлгүүрийн эзэд долоо хоногийн долоон өдөр, өдөрт 15 цаг ажилладаг. Тэд амралт авдаггүй, засгийн газраас нэг ч евро гуйдаггүй. Гэтэл тэдэн рүү халдаж буй хүмүүс нийгмийн халамж авч, нийгэмдээ уусахаас татгалздаг бөгөөд бусдыг амжилтад хүрэхээр "дарлал" хэмээн хашхирдаг.

Энэ бол "тэгш байдал" гэх хийрхсэн сэтгэхүйн гаргаж буй үр дүн юм. Энэ сэтгэхүй нь хүмүүсийг илүү шаргуу ажиллахад сургадаггүй, харин бусдын босгосон зүйлийг нурааж, түүнийгээ "шударга ёс" гэж нэрлэхэд хүргэдэг. Энэ бол урьд өмнө АНУ-ын Лос-Анжелес хотод солонгосчуудын дэлгүүрийг шатааж байсан яг ижил сэтгэлгээ, ижил эрх ямбаны шаардлага, шударга ёсны баг өмссөн атаархал юм.

Алин бүсгүй Францын цагаачлалын бодлогыг тодорхойлоогүй, тэр зүгээр л өдөр бүр ажилдаа явдаг байсан. Дагуул дүүргүүдийг цагаачдаар дүүргэх шийдвэр гаргасан хүмүүс өөрсдөө юугаар ч хохироогүй үлдсэн бол тэрхүү шийдвэрийн үр дагавартай хамт амьдарч байсан жирийн иргэд бүх зүйлээ алдлаа.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10