Dark Light
Урлаг соёл | 2026-10-22

МИСС М.АЗЗАЯА "MISS ASIA AWARDS 2026" ТЭМЦЭЭНИЙ "MISS TALENT" НОМИНАЦЫН ЭЗЭН БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Олон улсын гоо бүсгүй шалгаруулах "Miss Asia Awards 2026" тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцож буй Мисс Мөнхбатын Аззаяа тэмцээний хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг болох "Miss Talent" буюу "Авьяаслаг мисс" номинацын ялагчаар тодорлоо 

Энэ удаагийн Азийн гоо үзэсгэлэн, соёл солилцооны томоохон наадам болох "The Miss Asia Awards 2026" нь БНСУ-ын нийслэл Сөүл хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээн нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн шилдэг оролцогчдын гоо үзэсгэлэн, авьяас чадвар, соёлын өвөрмөц байдлыг олон улсын тавцанд нээн харуулж, олон төрлийн номинациар шилдгүүдээ тодруулснаараа онцлогтой боллоо.

Тэрбээр дэлхийн олон орны гоо бүсгүйчүүд хуран цугларсан тус тэмцээний тайзнаа монгол үндэсний уламжлалт бүжгийн гайхамшиг, нарийн нандин урлаг, утга соёлыг төгс хослуулсан гайхалтай үзүүлбэр толилуулсан байна. Мисс М.Аззаяа өөрийн ур чадвар, сэтгэл татам гүйцэтгэлээрээ дамжуулан Монгол Улсын баялаг соёлын өв, нүүдэлчин түмний агуу түүх, гүн гүнзгий уламжлалыг олон улсын үзэгчид болон шүүгчдийн бүрэлдэхүүнд бахархалтайгаар сурталчлан таниулж, өндөр үнэлгээ авч чаджээ. 

Мисс М.Аззаяа авьяасын шалгаруулалтад оролцохдоо Монголын хатдын уламжлалт төрх, сүр жавхланг илтгэсэн, гоёмсог гар ажиллагаа, хээ угалз бүхий үндэсний хувцсаар гоёж монгол бүжгийн эрхэмсэг хөдөлгөөнийг харуулсан байна. Түүний өмссөн хувцасны урсгал загвар, улаан болон алтлаг өнгийн хослол, хатан малгай чимэглэл нь түүнийг тайзнаа яг л хатан хаан мэт сүр жавхлантай харагдуулж, Монголын уудам тал нутаг, нүүдэлчдийн язгууртан соёлыг дэлхийн тайзнаа тун ч өвөрмөцөөр амилуулж чадсаныг зохион байгуулагчид онцолжээ. 

М.Аззаяа нь Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрж, өссөн, эх орныхоо өв соёл, үндэсний үнэт зүйлсээрээ бахархдаг шинэ үеийн төлөөлөл юм.

Өдгөө БНХАУ-ын Өвөр Монголын Их Сургуульд Сүлжээ ба шинэ медиа чиглэлээр суралцаж буй тэрээр орчин үеийн боловсролыг урлаг, спортын авьяас чадвартайгаа хослуулан хөгжүүлж ирсэн билээ.

Мисс М.Аззаяа нь бага наснаасаа Монгол үндэсний бүжгээр хичээллэн урлагийн ертөнцтэй хөл нийлүүлж, тайзны ур чадвар, өөрийгөө илэрхийлэх авьяасаа хөгжүүлсэн. Мөн 10 настайгаасаа таеквондогийн спортоор тууштай хичээллэж, хөдөлмөр, сахилга бат, тэсвэр хатуужлынхаа үр дүнд Монгол Улсын спортын мастер цол хүртсэн амжилттай. 

Түүнчлэн өөр нэг оролцогч А.Анун  "Second Runner-Up", "Best Runway", "Dr. Hanskin Award" шагнал зэрэг хэд хэдэн шагналын эзэн боллоо.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10