Dark Light
Нийгэм | 2026-10-22

МОНГОЛ УЛС: ХЭНИЙ Ч МЭДДЭГГҮЙ НУУЦЛАГ ОРОН

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | скрин-шот
Энэхүү аяллын видеог үзүүлж буй залууг Japatonic (жинхэнэ нэрийг нь Нака гэдэг) гэх агаад Аргентин улсын харьяат, испани хэлтэй ютубер залуу юм.  Тэрээр одоо Япон улсад амьдардаг бөгөөд сувгаараа дамжуулан Японы бодит соёл, амьдралын хэв маягийг испани хэлээр хүргэдэг 1.29 сая гаруй дагагчтай маш алдартай контент бүтээгч ажээ.
 
Тэрээр саяхан Монголд ирж аялан, өөрийн сувагтаа "Mongolia: el País Del Cual Nadie Sabe Nada" (Монгол Улс: Хэний ч мэддэггүй нууцлаг орон) нэртэй баримтат хэлбэрийн сонирхолтой влог оруулсан нь богино хугацаанд хэдэн зуун мянган хандалт аваад байна.
 
Нүүдэлчин өв соёл, орчин цагийн өнгө төрх, зөвлөлтийн үеийн түүхэн улбаа зэрэгцэн орших энэ хотыг илүү гүн гүнзгий ойлгохын тулд би нутгийн хөтөчтэй хамт Улаанбаатараар аяллаа. Бид аяллаа төв талбайгаас, Чингис хааны хөшөөний өмнөөс эхлүүлж, улмаар монголчуудын уламжлалт сууц болох гэр хороолол дундуур алхав. Энд ус болон бусад дэд бүтцийн хүртээмж тулгамдсан асуудал хэвээр байгаа нь анзаарагдана.
 
Мөн монголчууд автобусаар хэрхэн зорчдог, яагаад хаа сайгүй "Toyota Prius" хөлхөлддөг, бас замын хажууд гар өргөхөд юу болдог тухай олж мэдлээ. Түүнчлэн газар газраар явах зуураа бид яс тасхийм өвлийн хүйтэн болон гэр хорооллын нүүрсний галлагаанаас үүдэлтэй агаарын бохирдлын талаар хүүрнэлдэв.
 
"Нарантуул" захаас хувцас хунар, морины эмээл хазаараас авахуулаад гэрийн тавилга, хэрэгсэл хүртэл юу эсийг үзэж болох аж. Түүнчлэн монгол үндэсний хоолноос ч амталж амжив. Миний зочилсон газруудад махтай шөл, хонины мах, ууранд жигнэсэн бууз зэрэг өгөөмөр порцтой хоолнууд ердөө тав орчим долларын үнэтэй байлаа.
 
Харин хамгийн том сорилт уламжлалт ундааг амтлах үед тулгарсан юм. Ямаа, тэмээний сүү ууж, монголчуудын исгэсэн гүүний сүү буюу айргийг ч амсаж үзлээ. Зарим нь таалагдсан ч, заримынх нь тэрхүү өвөрмөц амтыг яг юутай зүйрлэж хэлэхээ мэдэхгүй гайхаж хоцров.
 
Бидний аялал цааш үргэлжилж, Монголын боловсролын систем, цалин хөлс, байрны түрээсийн талаар яриа өрнүүлснээс гадна "Битлз" хамтлагийн хөшөөний цаадах санаанд оромгүй сонирхолтой түүхийг ч хуваалцсан юм.
 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10