Dark Light
Эрүүл мэнд | 2026-10-22

УНТЭ ЗҮРХНИЙ ОНОШИЛГООНЫ ЦОО ШИНЭ ХУУДСЫГ НЭЭЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Монгол Улсын анагаах ухааны салбарт, тэр дундаа зүрх судасны оношилгоонд нэгэн шинэ алхам хийгдсэн нь Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг (УНТЭ) зүрхний эмийн ачаалалтай SPECT/CT (Adenosine Stress Myocardial Perfusion Imaging – MPI) шинжилгээг дотоодын эмнэлзүйн практикт анх удаа амжилттай нэвтрүүлсэн явдал байлаа. 

УНТЭ-ийн Дүрслэл оношилгооны төвийн цөмийн онош зүйн тасаг болон Зүрхний төвийн эмч нарын баг хамтран энэхүү дэвшилтэт оношилгоог эхний хоёр өвчтөнд амжилттай хийж гүйцэтгэжээ. 

"Эмийн ачаалалтай шинжилгээ" гэж юу вэ, яагаад чухал вэ?

Ердийн үед зүрхний цусан хангамж, булчингийн ажиллагааг шалгахын тулд өвчтөнийг гүйлтийн зам дээр алхуулах эсвэл дугуй унуулж, биеийн хүчний ачаалал өгөх замаар зүрхний цохилтыг олшруулж оношилдог. Гэвч зүрхний хүнд өөрчлөлттэй, үе мөчний бэрхшээлтэй эсвэл хэвтэрт байгаа зэрэг биеийн хүчний дасгал-ачаалал авах огт боломжгүй өвчтөнүүд олон байдаг. 

Энэхүү шинэ технологи нь яг ийм шалтгаантай хүмүүст зориулагдсан бөгөөд аденозин (Adenosine) хэмээх тусгай бэлдмэлийг тарьж, зүрхийг яг дасгал хийж байгаа мэт хиймэл ачаалалд оруулдаг байна. Ингэснээр өвчтөн ямар нэгэн хөдөлгөөн хийх шаардлагагүйгээр зүрхний булчингийн цусан хангамжийг маш нарийн үнэлэх боломж бүрдэж байгаа юм. 

Шинжилгээний гол ач холбогдлууд:

  • Цусан хангамжийн дутагдлыг (Ишеми) эрт илрүүлнэ: Зүрхний аль хэсэгт цусан хангамж дутагдаж байгааг, түүний тархалт, хэр зэрэг хүнд шатанд орсон бэ гэдгийг SPЕCT/CT аппаратын тусламжтайгаар 3D зураглалаар тодорхойлно. 

  • Эмчилгээг оновчтой болгоно: Шинжилгээний үр дүнд тулгуурлан эмч нар тухайн өвчтөнд хагалгаа (стент тавих, титэм судас залгах) шаардлагатай юу, эсвэл зөвхөн эм уулгах уу гэдэг тактикийг ямар нэгэн эрсдэлгүй, оновчтой шийдэх нөхцөл бүрдлээ.

  • Гадаад руу урсдаг зардлыг хэмнэнэ: Өмнө нь энэ төрлийн нарийн оношилгоог хийлгэхийн тулд иргэд гадаадыг зорьдог байсан бол одоо эх орондоо, гурав дахь шатлалын ууган эмнэлэгтээ чанартай тусламжийг авах боломжтой боллоо. 

Энэхүү дэвшилтэт технологийг нэвтрүүлснээр Монгол эмч нарын ур чадвар, оношилгооны хүчин чадал дэлхийн жишигт дахин нэг алхам ойртлоо




Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10