Dark Light
Нийгэм | 2026-10-24

СҮХБААТАР АЙМАГТ ГАРСАН 2 ХЭЭРИЙН ТҮЙМЭРТ 79.000 ГА ТАЛБАЙ ӨРТЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Баянгол 1 дүгээр баг “Цов" гэдэг газарт 2026 оны 10 дугаар сарын 22-ны 13:10 цагт гарсан хээрийн түймэрт аймгийн Онцгой байдлын газрын 39 алба хаагч 3 автомашин, Сүхбаатар  аймгийн Мэргэжлийн ангийн 68 албан хаагч, 16 автомашин, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын 32 алба хаагч, 5 автомашин, Дорнод аймгийн Матад сумын Мэргэжлийн ангийн 21 алба хаагч, 6 автомашинтай, нийт 160 хүн, 30 техник хэрэгсэлтэй хээрийн түймэр дээр ажиллаж 10 дугаар сарын 23-ны 07:40 цагт цурамд оруулж 13:20 цагт бүрэн унтраасан байна.
Урьдчилсан байдлаар: Урт -75 км, Өргөн нь-7км нийт 52.500га талбай өртжээ.
 
Мөн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум Жаргалант 6 дугаар баг " Оргийн ам " гэдэг газарт 2026 оны 10 дугаар 22-ны 15:05 цагт гарсан хээрийн түймэрт аймгийн Онцгой байдлын газрын 52 алба хаагч 5 автомашин, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын 32 алба хаагч, 5 автомашин, мэргэжлийн ангийн 64 ажилтан, 13 автомашин, тус багийн иргэдээс 25хүн  7 автомашинтай, Дорнод аймгийн Матад сумын Мэргэжлийн ангийн 12 алба хаагч, 2 автомашинтай, нийт 185 хүн, 32 техник хэрэгсэлтэй ажиллаж 2026.10.23-ний 10:32 цагт цурамд оруулж 2026.10.23-ний 13:20 цагт түймрийг бүрэн унтраасан байна.
Урьдчилсан байдлаар түймрийн урт-66 км, Өргөн-4км Нийт 26,400 га талбай өртсөн байна.

Эх сурвалж | Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10