ОХУ-ын мэдрэлийн эмч Регина Головацева хүмүүс унтаж байхдаа шүдээ хавирах, эрүүгээ чанга зуух үзэгдлийн боломжит шалтгааныг тайлбарлажээ.
Анагаах ухаанд энэ үзэгдлийг шөнийн бруксизм гэж нэрлэдэг байна.
Эмчийн тайлбарласнаар, шөнийн бруксизм нь хүн унтаж байхдаа эрүүний булчингаа өөрийн мэдэлгүй чангалснаас үүсдэг. Үүний нэг шалтгаан нь нойрны үеэр амьсгал түр зогсох явдал аж. Энэ үед бие махбод амьсгалыг хэвийн болгохыг оролдох явцад зажлах булчингууд өөрийн мэдэлгүй агшиж, эрүү хөдөлдөг байна.
Мөн ходоод хорсох, ходоодны хүчил улаан хоолой руу буцаж орох буюу ходоод-улаан хоолойн сөргөө өвчин шөнийн бруксизм үүсэхэд нөлөөлж болзошгүйг мэргэжилтэн онцолжээ.
Түүнчлэн чих, хамар, хоолойн өвчлөл амьсгалахад хүндрэл учруулж болно. Ийм үед бие махбод амьсгалыг хэвийн болгохыг оролдох явцад эрүүний булчингийн үйл ажиллагаа өөрчлөгдөж болзошгүй гэж эмч тайлбарласан байна.






Эрүүл мэнд



