Беларусь улсын төрийн тэргүүн Александр Лукашенко өөрийн орны асар их туршлагатай хөдөө аж ахуйн салбарт Монгол Улстай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг санал болгож байна. Энэ тухай Беларусийн Ерөнхийлөгч Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй өргөтгөсөн бүрэлдэхүүнээр хийсэн албан ёсны хэлэлцээний үеэр мэдэгдсэн байна.
"Өнгөрөгч 6 дугаар сард манай хоёр орны засгийн газрууд Беларусийн техник хэрэгслийг шинээр нийлүүлэх асуудлаар тохиролцоонд хүрсэн. Эхний ээлжийн туршилтын багцад трактор, төмс хураах болон талбайн чулуу түүгч машинууд, үр тариа хатаагч төхөөрөмжүүд багтаж байна. Энэхүү техникүүд нь банкны болон хүнд суртлын зэрэг элдэв төрлийн асуудалд тээглэж сааталгүйгээр Монголын хэрэглэгчдэд шууд хүрэх нь нэн чухал юм" хэмээн Беларусийн удирдагч хэлэв.
Тэрбээр мөн сүүний чиглэлийн фермийн цогцолбор барих төслийн ажлыг улам эрчимжүүлэх (хурдасгах) шаардлагатай байгааг мэдэгдлээ. Энэхүү төсөл амжилттай хэрэгжсэнээр малын үүлдэр угсааг сайжруулах, үржлийн мал аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах ач холбогдолтойг тэмдэглэв.
ТАТАР МАЙДАР






Эдийн засаг



