Беларусь болон Монгол Улс нь Беларусийн машин үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг сэргээх, Монголд техникийн засвар үйлчилгээний төвүүд болон хамтарсан үйлдвэр байгуулах, мөн боловсон хүчнийг сургаж бэлтгэх зорилтуудыг хэлэлцэж байна. Энэ тухай Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй өргөтгөсөн бүрэлдэхүүнээр хийсэн албан ёсны хэлэлцээний үеэр мэдэгдсэн аж.
"Манай карьерын техникүүд уламжлал ёсоор гол ажлын хэрэгсэл нь байж ирсэн Монголын уул уурхайн салбарт өөрийн орны бүтээгдэхүүний оролцоог хэд дахин нэмэгдүүлэх сонирхолтой байна. Энэ чиглэлд бидэнд тогтсон баялаг түүх бий. БЕЛАЗ-ын урт хугацааны түнш, Монголын аж үйлдвэрийн туг дарцаг болох 'Эрдэнэт' үйлдвэрт өөрийн эзэмшилдээ өөрөө буулгагч ачааны машинуудыг (самосвал) шууд угсрах үйл ажиллагааг зохион байгуулах хангалттай чадамж, хэрэгцээ шаардлага байгаа гэдэгт бүрэн итгэлтэй байна" хэмээн Беларусийн төрийн тэргүүн мэдэгдлээ.
ТАТАР МАЙДАР






Эдийн засаг



