Dark Light
Нийгэм | 2026-10-27

МХБХ: ТАМИРЧНЫ НЭР ХҮНДЭД СӨРГӨӨР НӨЛӨӨЛӨХ ЭРСДЭЛ БИЙ БОЛООД БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монголын Хөлбөмбөгийн Холбооноос мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд:
"Нийгмийн мэдээллийн сувгуудаар Турк улсад хар тамхины хэрэгт холбогдон баривчлагдсан гэх иргэнийг Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин байсан хэмээн тодорхойлсон мэдээлэл түгээд байна.
Монголын Хөлбөмбөгийн Холбооны албан ёсны шигшээ багийн бүртгэл, тоглолтын түүхэнд Отгонбат овогтой Одбаяр нэртэй тоглогч огт тоглож байгаагүй болохыг баталгаажуулж байна.
Гэвч дээрх мэдээллийн улмаас Монголын Хөлбөмбөгийн Холбооны өөр нэг тамирчин Отгонбаатарын Одбаяртай андуурагдах нөхцөл байдал үүсэж, тамирчны нэр хүндэд сөргөөр нөлөөлөх эрсдэл бий болоод байна.
Иймд мэдээлэл түгээгч байгууллага, иргэдийг аливаа мэдээллийн эх сурвалж, бодит байдлыг нягтлан шалгаж, шигшээ баг болон тамирчдын нэрийг үндэслэлгүйгээр холбон мэдээлэхээс зайлсхийхийг уриалж байна.
Мөн үүссэн андуурлыг арилгуулах, мэдээллийн үнэн зөв байдлыг хангуулах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч ажиллах болноМонголын Хөлбөмбөгийн Холбоо хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хүндэтгэхийн зэрэгцээ аливаа мэдээлэл нь үнэн зөв, эх сурвалжтай, нягтлан шалгасан эсэхэд хяналт тавьж ажилладаг. Хөлбөмбөгчдийн нэр хүндийг гутаасан, бодит байдлыг гуйвуулсан, үндэслэлгүй мэдээллийн эсрэг бид хамтдаа, баримтад тулгуурлан, нэгдмэл байр суурьтайгаар дуу хоолойгоо хүргэж, мэдээллийг нягталсны дараа түгээж байхыг уриалж байна" гэжээ. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08