Dark Light
Эдийн засаг | 2026-10-27

МОНГОЛ УЛСАД "ТОШИБА" КОМПАНИ ӨНДӨР ХҮЧИН ЧАДАЛТАЙ SCiB БАТЕРЕЙ НИЙЛҮҮЛНЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Японы аж үйлдвэрийн салбарын тэргүүлэгч "Тошиба" (Toshiba) корпораци Монгол Улсын Дархан хотын дэд станцын бичил сүлжээнд зориулан 2 мегаватт (МВт) / 667 киловатт-цаг (кВт.ц) хүчин чадалтай өндөр чадлын "SCiB" лити-ион батерейг 2 МВт / 15.33 мегаватт-цаг (МВт.ц) багтаамжтай ердийн батерей хуримтлуурын системтэй (BESS) хослуулсан эрчим хүчний хосолмол системийг нийлүүлж эхэллээ. Уг төслийг Японы Засгийн газрын буцалтгүй тусламжийн багцаар санхүүжүүлж байгаа бөгөөд 2027 оны 12 дугаар сард албан ёсоор ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Хосолмол батерейн технологийн давуу тал

Дархан хотод хэрэгжиж буй тус төсөл нь 10 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцыг хоёр өөр төрлийн батерейн системтэй холбож буй анхны хосолмол арга барил юм. 

  • Тошибагийн SCiB батерей: Лити-титанат исэл (LTO) анод бүхий тус батерей нь 20-хон минутын дотор цэнэглэгдэх болон цэнэгээ буцааж хуваарилах чадвартай, маш шуурхай ажиллагаатай хуримтлуур юм.  Энэ нь нарны цахилгаан станцын үүсгүүр өндөр давтамжтайгаар огцом өөрчлөгдөх, хэлбэлзэхийг газар дээр нь шууд зохицуулахад тусална. 

  • Ердийн багтаамжтай батерей: Хамтрагч батерей нь 7.66 цагийн турш эрчим хүчээ барих урт хугацааны систем бөгөөд ачааллын оргил үеийг шилжүүлэх, сүлжээний тогтвортой байдлыг хангахад ашиглагдана. Тус хуримтлуурыг гуравдагч этгээдээс (LFP) нийлүүлж байгаа аж. 

Энэхүү хоёр системийг зэрэгцүүлснээр урт хугацааны батерейн дээр ирэх ачаалал, элэгдлийг үлэмж хэмжээгээр бууруулж, түүнийг зөвхөн сэргээгдэх эрчим хүчний оргил үеийг зохицуулах болон нийлүүлэлт-эрэлтийн тэнцвэрийг хангахад нөөцлөх боломжийг олгож байгаа юм. 

Ухаалаг удирдлага ба алсын хяналт

"Тошиба" корпораци тус станцын батерейн үйлдвэрлэлийг эхлүүлснээс гадна ухаалаг "Эрчим хүчний удирдлагын систем" (EMS)-ийг бэлтгэж байна. Уг систем нь нарны эрчим хүчний үүсгүүр болон цахилгааны хэрэглээний ачааллыг урьдчилан таамаглаж, хоёр батерейн ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэгтэй.

Мөн төрийн өмчит "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" (ЦДҮС) ХК-ийн төв байр болон түүний Дархан-Уул аймаг дахь салбараас батерейн үйл ажиллагааг зайнаас шууд хянах, удирдах боломжийг бүрдүүлж өгөх юм. 

Монгол Улс 2030 он гэхэд нийт суурилагдсан эрчим хүчний чадалдаа сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 30 хувьд хүргэх томоохон зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд энэхүү төсөл нь уг зорилтод чухал хувь нэмэр оруулах юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10