Dark Light
Нийгэм | 2026-10-27

БУРИАДАД БААВГАЙНУУД ИЧИЖ ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

ОХУ-ын Буриад Улсад хүйтний эрч чангарч, биологийн зүй тогтлоороо баавгайнууд өвлийн ичээндээ орж эхэлсэн тул суурин газруудад махчин амьтад үзэгдэх тохиолдол цөөрч байгааг Буриадын Байгаль орчны хяналтын газраас (Бурприроднадзор) мэдээллээ. 

Хэдийгээр баавгайн идэвхжил буурч байгаа ч амьтад үүрэндээ бүрэн орж амжаагүй байгаа тул аюултай хэвээр байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна. 

Бурприроднадзорын Амьтны аймгийн бүртгэл, өсөн үржилтийн хэлтсийн дарга Денис Крыловын тайлбарласнаар, дуудлага мэдээлэл цөөрч байгаа нь байгалийн зүй тогтолтой холбоотой бөгөөд баавгайн идэвхжил буурч, шилжилт хөдөлгөөн нь багассан байна. Гэвч амьтад үүр, ичээндээ бүрэн орж амжаагүй байгаа тул энэ үеийг аюултай хэвээр гэж үзэж байгааг тэрбээр анхааруулав.

Сүүлийн нэг долоо хоногийн хугацаанд Буриадын суурин газруудад баавгай гарч ирсэн тухай 31 дуудлага иргэдээс ирсэн бөгөөд хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй байсан 16 баавгайг анчдын баг тусгай зөвшөөрлийн дагуу устгажээ. Зэрлэг амьтад халдсан тохиолдлууд Кабанск, Бичүүр, Прибайкальск, Сэлэнгэ, Зэд, Заиграев болон Закаменск (Цагаан-Уул) гэсэн долоон аймагт бүртгэгдсэн байна. 

Энэ жилийн идэвхжлийн үе эхэлснээс хойш Буриад даяар нийт 452 баавгайг устгаад байгаа аж. Орон нутгийн байгаль хамгаалагчид нөхцөл байдлыг үргэлжлүүлэн хянаж, иргэдийн мэдээллийн дагуу шуурхай ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08