Dark Light
Нийгэм | 2026-10-28

ВАТИКАНЫ НУУЦ АРХИВААС МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ҮЕД ХОЛБОГДОХ 38 ХОВОР БАРИМТ ЭХ НУТАГТАА "ИРЛЭЭ"

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Монгол Улсаас Гэгээн Ширээт Улсад (Ватикан) хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Даваасүрэнгийн Гэрэлмаа 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Ватикан хотноо Ватиканы Апостолын архив болон номын сангийн удирдлагуудтай уулзаж, XIII-XIV зууны үед холбогдох 38 ховор түүхэн баримт бичгийн албан ёсны хуулбарыг (facsimili) хүлээн авлаа хэмээн Женев дэх Монгол Улсын Элчин сайдын яамнаас мэдээлэв.

Эдгээр түүхэн сурвалжууд нь Монголын Эзэнт Гүрэн, Их Хаад, Ил Хаант Улс болон Ромын Папуудын хооронд өрнөж байсан дипломат харилцааг гэрчлэх нэн үнэ цэнтэй бүтээлүүд юм.

Гүюг хааны захидлаас эхлээд Байжу ноёны бичиг хүртэл

Хүлээлгэн өгсөн баримтууд дунд дэлхийн түүхийг шинэ өнцгөөс харах хэмжээний ховор сурвалжууд багтжээ:

  • Гүюг хаанаас Пап IV Инносентэд илгээсэн алдарт захидал

  • Пап IV Инносентээс 1245 онд Монголын Их хаанд хаягласан захидлууд

  • Пап III Николагаас 1278 онд Хубилай хаанд илгээсэн бичиг

  • Ил хаант улсын Абага, Аргун хаад болон тэдний гэр бүлийн гишүүдэд холбогдох захидал харилцаа

  • Байжу ноёны илгээсэн болон хүлээн авсан захидлууд

  • Монголын нутаг дэвсгэрт илгээгдсэн шашны элч төлөөлөгчдөд зориулсан Папын зааварчилгаа, зөвшөөрлүүд

Эдгээр баримтууд нь XIII-XIV зууны үеийн Монголын Эзэнт Гүрний гадаад бодлого, дипломат соёл, засаглалын үзэл баримтлал, түүнчлэн Евразийн бүс нутгийн түүхийг судлахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулах юм.

Цаашдын хамтын ажиллагаа: Цахим шилжилт ба хамтарсан судалгаа

Уулзалтын үеэр талууд Ватиканы номын санд хадгалагдаж буй Монголын түүх, хэл бичиг, соёлын өвд холбогдох бусад материалыг илрүүлэх, судлах талаар ярилцав. Тухайлбал, Хятад-Монгол, Төвд-Монгол модон бараар хэвлэсэн толь бичгүүд, босоо монгол бичгийн гар бичмэлүүд, шашны сургаалын орчуулга болон Халимаг хэл дээрх ховор хэвлэлүүдийг цахимжуулах, нарийвчилсан каталог бэлтгэх, хөрвүүлэг хийх ажлуудыг хамтран гүйцэтгэхээр тохиролцлоо.

Мөн Монгол болон Ватиканы эрдэмтэд, архивистуудын дунд туршлага солилцох, хамтарсан үзэсгэлэн гаргах сувгуудыг нээхээр болсон байна.

Ерөнхийлөгчийн айлчлалын бодит үр дүн

Энэхүү түүхэн үйл явдал нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 2025 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Ватиканд хийсэн Төрийн айлчлалын үеэр Чингис хаан үндэсний музей болон Ватиканы Апостолын номын сан хооронд байгуулсан Санамж бичгийн бодит үр дүн, биелэл болж буйгаараа онцлог юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08