Dark Light
Спорт | 2026-10-28

Э.ДЭЛГЭРМАА ДАШТ-ИЙ ХАГАС ШИГШЭЭД ШАЛГАРЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
"Астана-2026” чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 68 кг жинд ДАШТ-ий мөнгөн медальт Э.Дэлгэрмаа, ОХУ-ын тамирчин Элизабет Петляковатай барилдаж, 3:2-оор ялав.
Оросын тамирчин өмнөх тойрогт дэлхийн хошой аварга Ами Ишииг мултлаад байсан. Э.Дэлгэрмаа хагас шигшээд Киргызстаны тамирчин, дэлхийн аварга, олимпын наадмын хошой медальт Меерим Жуманазароватай барилдана.
Харин 53 кг-ын жинд Б.Отгонтуяа, БНХАУ-ын тамирчин, Азийн аварга, ДАШТ-ий мөнгөн медальт Жин Жантай хүч сорьж, 7:4-өөр ялагдлаа.
Жин Жан ДАШТ-ий шигшээ барилдаанд шалгарвал манай тамирчин дагах барилдаан хийнэ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08