Dark Light
Нийгэм | 2026-11-18

ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРЭЭР АЮУЛГҮЙ ЗОРЧИХ ЗААВАР

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар хотын нийтийн тээврийг төрөлжүүлэх, чанар, стандартыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах зорилгоор “Дүүжин замын тээвэр” төслийг хэрэгжүүлж байна. Яармагийн Арцатаас Хархорины Өнөр хороолол чиглэлд барьж буй Дүүжин замын тээвэр нь 4.2 км урттай, хоёр зогсоолтой, оргил цагийн үед 2300 гаруй зорчигч тээвэрлэх хүчин чадалтай юм. Зорчигчдыг тус чиглэлд 11 минутын хугацаанд хүргэнэ.

“Улаанбаатар Кабель Кар” ОНӨААТҮГ-аас Дүүжин замын тээврээр үйлчлүүлэх зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор дараах зааврыг танилцуулж байна. Зорчигч бүр дараах үндсэн шаардлагыг дагаж мөрдөнө. Үүнд:

  • Зогсоол, бүхээгт байршуулсан аюулгүй ажиллагааны заавар, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээг мөрдөж, ажилтны зааврын дагуу дараалал баримтлан сууж, буух.

  • Бүхээгийг савлуулах, сэгсрэх, үсрэх, бүхээгийн хаалгыг нээхийг оролдох, бүхээгээс эд зүйл гадагш гаргах, хаяхыг хориглоно.

  • Бүхээгт утаат болон цахилгаан тамхи татах, ил гал гаргах, тэсэрч дэлбэрэх болон аюултай бодис авч явахыг хориглоно.

  • Бага насны хүүхэд болон өөрийгөө бүрэн хамгаалах боломжгүй зорчигчийг асран хамгаалагч нь дагалдан явж, зорчих хугацаанд хараа хяналт тавина.

  • Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсний улмаас биеэ хянах чадваргүй болсон зорчигчийг бүхээгт оруулахгүй.

Бүх заавартай дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл www.ubcablecar.mn вэб сайт болон “UB Cable Car” албан ёсны Facebook хуудсаар зочлох, мөн зурагт буй QR кодыг уншуулаарай.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08