Dark Light
Нийгэм | 2026-11-18

ХУУЛЬ БУСААР МОД БЭЛТГЭСЭН ЭТГЭЭДИЙГ ТОРГОЖ, 5 МОД ТАРЬЖ УРГУУЛАХ ҮҮРЭГ ӨГЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнгөрсөн 14 хоногт буюу 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд Архангай, Сэлэнгэ, Дорнод аймгийн прокурорын газруудаас хууль бусаар мод бэлтгэх болон хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох хэргүүдийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Архангай аймгийн прокурорын газраас:

- М.Б нь ... аймгийн нутаг дэвсгэр дэх ойгоос 2026 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 2.3 м.куб шинэс модыг хөрөө ашиглан бэлтгэж, vanette загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хууль бусаар мод бэлтгэх)-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс М.Б-г хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 5 ширхэг модыг тарьж ургуулах үүрэг хүлээлгэж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан vanette маркийн тээврийн хэрэгсэл, цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон 2.3м.куб мод зэргийг улсын орлого болгохоор тус тус шийдвэрлэжээ.

- Э.М нь 2025 оны 2 дугаар сарын 20-ны өдөр экскаватор, техник тоног төхөөрөмж ашиглан ... аймгийн нутаг дэвсгэр дэх гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 0.05 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох)-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

​Шүүхээс Э.М-г хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5.4 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, хүрээлэн буй орчинд учирсан хохирол, хор уршиг болох 28.3 сая төгрөгөөс шүүгдэгч нь 9 сая төгрөг төлсөн болохыг дурдаж, үлдэгдэл 19.3 сая төгрөгийг түүнээс гаргуулахаар шийдвэрлэн, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ус соруулах төхөөрөмж 2 ширхэг, ус соруулах хоолой, 28.2 сая төгрөгийн үнэлгээ бүхий “Хьюндай 4500 ЛС-7” загварын экскаватор зэргийг улсын орлого болохоор шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас:

- Н.Б нь 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ...аймгийн нутаг дэвсгэрээс хууль бусаар 6.1 м.куб хэмжээтэй бөөрөнхий нарс мод бэлтгэж, улсын дугаар, гэрчилгээгүй тээврийн хэрэгсэлд тээвэрлэсэн үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хууль бусаар мод бэлтгэх)-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

​Шүүхээс Н.Б-г хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, хүрээлэн буй орчинд учирсан хохирол, хор уршиг болох 7.7 сая төгрөгийг шүүгдэгч төлсөн болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 5.6 сая төгрөгийн үнэлгээ бүхий “Зил-131” загварын тээврийн хэрэгсэл, битүүмжлэгдсэн 9 ширхэг нойтон нарс модыг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

- Б.Б, Э.У нар нь бүлэглэн 2025 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ...аймгийн нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор арлын дугааргүй экскаватор ашиглан хууль бусаар газрын хэвлийд халдаж, байгаль орчинд хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох)-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

​Шүүхээс Б.Б, Э.У нарыг хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.Б-г 6 сая төгрөгөөр, Э.У-г  5.5 сая төгрөгөөр тус тус торгох ял оногдуулж, хүрээлэн буй орчинд учирсан хохирол, хор уршгийг төлж барагдуулсныг дурдан, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгсэл болох 9 сая төгрөгийн үнэлгээ бүхий экскаватор 1 ширхэг, 1.2 сая төгрөгийн төгрөгийн үнэлгээ бүхий ус татах болон алт угаах төхөөрөмжийг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

Дорнод аймгийн прокурорын газраас:

- Р.З нь 2026 оны 7 дугаар сарын 02-ны шөнө ....аймгийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл ашиглан мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр 20 ширхэг шинэс мод хууль бусаар тайрч бэлтгэн ойн санд  хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг  (хууль бусаар мод бэлтгэх)-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Р.З-г хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, ойн санд учруулсан хохирлыг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд төлүүлэх, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэний нэхэмжлэгч Д.Р-ийн эзэмшлийн “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгслийг Д.Р-д буцаан олгож, уг тээврийн хэрэгслийн үнэ болох 6.9 сая төгрөгийг Р.З-ээс гаргуулах, 1 ширхэг бензин моторт хөрөө, хар өнгийн маркераар 1-20 хүртэл дугаарласан 2 метр орчим урттай бөөрөнхий шинэс мод зэргийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.


Эх сурвалж | УЕПГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08