АНУ-ын арми цэргийн алба хаагчдыг үргэлжлүүлэн алба хаах сонирхлыг нэмэгдүүлэхийн тулд сонирхолтой арга хэрэглэжээ.
Тодруулбал, Жоржиа мужийн Форт-Стюарт цэргийн баазад байрлах Явган цэргийн 3 дугаар дивизийн алба хаагчдад “GTA VI” тоглоомыг тоглохын тулд дөрвөн өдрийн амралт санал болгосон байна. Гэхдээ уг боломжийг эдлэхийн тулд цэргүүд армитай байгуулсан гэрээгээ дор хаяж хоёр жилээр сунгах шаардлагатай аж.
Энэхүү саналыг тоглоомын нээлт арваннэгдүгээр сарын 19-нд болохоос өмнө гаргажээ. Командлалын зүгээс цэргүүдийн удаан хүлээсэн шинэ тоглоомд татагдах сонирхлыг ашиглан алба хаах хугацааг сунгах хөтөлбөрт нэмэлт амралтын өдрүүдийг багтаасан байна.
Дивизийн төлөөлөгч, дэд хурандаа Анжел Томко уг хөтөлбөр үнэхээр хэрэгжиж байгааг баталжээ. Түүний хэлснээр, цэргүүдэд хувийн сонирхолд нь нийцсэн урамшуулал санал болгохыг зорьсон байна.
Энэхүү боломжид хамрагдах эрхтэй 130 цэргийн алба хаагчийн 20 нь GTA тоглох зорилгоор наймдугаар сар хүртэлх хугацаанд дөрвөн өдрийн амралт авах сонголтыг хийжээ.







Гадаад




