БИЛГИЙН ТООЛЛЫН 10 /2026.11.19 / ПҮРЭВ ГАРАГ
Өвлийн тэргүүн шарагчин гахай сарын Нэг цагаан улаагчин тахиа өдөр
- Үс засуулбал: Эрч хүч ихэснэ
- Наран ургах, шингэх: 08:04-17:11
- Барилдлага: Хүчин төгсөх
- Шүтэн барилдлага: Хурьцахуй
- Суудал: Уул
Аргын тооллын 11 сарын 19, Бархасбадь гараг. Билгийн тооллын 10, Шувуун хошуут одтой, улаагчин тахиа өдөр. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг
авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.
АДМИН







Нийгэм




