2026 оны 11 дүгээр сарын 19-ний 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Өмч хөрөнгөтэй холбоотой асуудал гарах болно. Ажил хэрэг их байх хэдий ч та зорилгоо биелүүлэх хэрэгтэй. Бизнесийн сөргөлдөөн, хувийн амлалт тань хэцүү байдалд оруулах болно. Таны эргэн тойронд байгаа хүмүүсийн зан авир болон хандлагын өөрчлөлтийг шүүмжлэхээр өдөр байна. Хөндлөнгийн хүмүүстэй ч маргалдаж болзошгүй тул өнөөдөр та урьдынхаас илүүтэй тэсвэр тэвчээртэй хүлээцтэй байх шаардлагатай болно.
Үхэр: Чухал үйл ажиллагаанд оролцох урилга ирэх бөгөөд энэ нь сайхан байхаас гадна нөгөө талаар таныг багагүй сандаргана. Олны өмнө үг хэлэх бол сайн бэлдэж сургуулилан, мэддэг зүйлийнхээ талаар л яриарай. Та сайн байхаас гадна анхаарлын төвд байгаагаа мэдэрнэ. Нийтэч зангаараа томоохон албан тушаалтнуудтай шууд харьцаж, хэлэх үгээ нэр төрд тань нөлөөлөхгүй байхад анхаарлаа хандуулаарай.
Ихэр: Амжилт олоход шинэ нээлт судлах мэдлэг боловсролоо сайжруулах зэрэг нь таатай нөлөө өгнө. Ажлын үр дүнд өөртөө итгэх итгэл нэмэгдэх болно. Гэхдээ зарим нөхцөлд хүмүүстэй муудалцах хэрэг гарна. Олон нийтийн арга хэмжээнд саад бэрхшээл тохиолдоно. Дасаагүй нөхцөл байдалд алтан дунджийг баримтлаарай. Амар тайван байдлаа хадгалахын тулд үзэл бодол нийлэхгүй хүмүүстэй бүү марга.
Мэлхий: Удирдах түвшний хүмүүсийн үйл ажиллагаа гол зорилгоо биелүүлэхэд чиглэнэ. Шаардлагатай байгаа хувийн болон ажил хэргийн харилцаанд онцгой мэдрэмжтэй ханд. Найз нөхдийн болон ажил хэрэгч харилцаандаа сайн анхаарал тавь. Амьдралаа дээшлүүлэх боломжийг бүү алд. Хэн нэгэн танд боломж өгөхөөс татгалзаж магадгүй. Гэхдээ хэрэв та өөрөө тийм боломжийг үүсгэвэл хэн ч түүнийг булааж чадахгүй.
Арслан: Биеэ даасан бодолтой байж, хувийн зорилгоо дахин тодорхойлох цаг. Нэгэн зэрэг хэтэрхий олон юмыг зэрэг амжуулахыг оролдох тусам сэтгэл санаа тавгүйтнэ. Бизнес эрхлэгч нар хэрэгцээтэй хөрөнгө оруулалтаа авахын тулд ихээхэн хүчин чармайлт гаргах бөгөөд сар тутмын шаардлагатай төлбөрөө хэрхэн зохицуулах зэрэгт санаагаа зовооно. Бусдад мөнгө зээлсэн бол хугацаандаа төлдөггүй хүмүүсийн араас хөөцөлдөхөөс бүү нэрэлх.
Охин: Зарим үйл ажиллагаа сэтгэл хямраах төлөвтэй Аливаа харилцаанд сэтгэлийн хэт хөөрөлд авталгүй ухаалаг байх нь таагүй явдлаас сэргийлж чадна. Шинэ ажил эхлэх гэж байгаа бол санхүүгийн зарцуулалтдаа анхаарал тавих хэрэгтэй болно. Мөнгө төгрөгний асуудал таны болон бусдын сэтгэлийг зовоох болно. Гэхдээ яаж ийгээд зохицуулах найз нөхөд байгаа гэдэгт итгэ.
Жинлүүр: Хүмүүсийн хэлж байгаа үгийг анхааралтай сонс. Ямар нэг нүүр тулсан яриа нэлээд халуухан болох ч, та ойлголцолд хүрье гэж бодож байгаа бол бүх зүйлийг тэвчих шаардлагатай. Зарим харилцаа таны хувийн ур чадварыг нэлээд хүчтэй шалгах болно. Ямар ч асуудал таны өмнө тулгарсан өөрийнхөө эсрэг байгаа хүнд ч сайнаар хандаарай. Энэ нь танд илүү их зүйлд суралцах боломж олгох болно.
Хилэнц: Энэ өдөр чухал бичиг баримтад гарын үсэг зурах болон яарсан шийдвэр гаргахад тааламжгүй байх болно. Шударга бус үйлдэл, эмх замбараагүй байдал гарч болзошгүй. Анхаарал татаж буй санхүүгийн төслийнхөө үр ашгийг сайн тооц. Мөнгөний эрсдэл нэмэгдэх бололтой. Гадаад худалдаа хийдэг хүмүүс хэт их мэдээллийн дундаас сайн шүүлтүүр тавьж сонголтоо хийж чадвал санхүүгийн нэмэлт орлого хүртэх болно.
Нум: Эргэн тойрны уур амьсгал эерэг байх учир ихэнх зүйл амжилттай бүтэх боломж гарч ирнэ. Гайхалтай санаа, зөв арга зам нь бодсон төлөвлөгөөг амжилттай бүтэхэд тусална. Бусдад хийх ажлаа хэрхэн гартаа оруулах талаар заавар зөвлөгөө өгөх хэрэгтэй болно. Өөрийн нөхцөл байдлаа зөв тодорхойлоогүй бол хүсээгүй зүйлээ хийх гэж хичээсний хэрэггүй. Өмнөх асуудал сөхөгдөж дарамт болох магадлалтай тул хурдан нягталж, нэг мөр шийдэж дуусга.
Матар: Ямар сайн зөвлөгөө хэрэг болж чадахгүй үе байдаг. Урам хугарах байдал зарим хүмүүст тохиолдож болзошгүй. Гэхдээ сэтгэлээр унах завгүй их ажилтай байна. Харин ажлын цагаа дуусгаад найз нартайгаа хамт гарах төлөвлөгөө зохио эсвэл мэргэжил нэгт хүмүүстэй уулз. Танд бага зэрэг хөгжилдөөн хэрэгтэй.
Хумх: Эргэлзээтэй байсан асуудлуудаа цэгцлэх шийдвэр гарга. Гэхдээ зарим үйлдлээ хэтрүүлэхээс сэрэмжил. Ирээдүйд санхүү болон хувийн амьдралд үүсэх сөрөг нөлөөллийг одооноос багасгах хэрэгтэй. Өмнө нь хийж амжаагүй ажлуудаа дуусгах боломж гарч ирэх бөгөөд таны бүтээлч чадвар их байна. Энэ үед гаргах шийдвэр амьдралд их өөрчлөлт оруулах бөгөөд дуусгаагүй чухал ажлаа гүйцээвэл сайн ашиг өгөх болно.
Загас: Том ажлыг хийж, бүтээж байж жинхэнэ амжилтад хүрэх амтыг мэдэрнэ. Хэрэв та албан тушаал дэвших болон сонирхолтой ажлын байрны санал хүлээж байгаа бол тун удахгүй хүссэнээ авах нь бололтой. Тодорхой хугацаагаар гацаж, хойшлоод байсан хууль эрх зүйн асуудал эцэслэн шийдэгдэнэ. Шинэ сонголт таны мөнгө болон эрч хүчийг хэмнэх болно. Сайхан амрах боломжийг зөв ашиглавал эрч хүч нэмэгдэх болно.
АДМИН







Нийгэм




