Dark Light
Нийгэм | 2024-12-17

Ч.Мягмардорж: Улаанбаатар хотын агаарын бохирдол ерөнхий бохирдлоос 2-8 дахин ихэссэн

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

НЭМҮТ-ийн Орчны эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээний албаны агаарын чанарын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ч.Мягмардоржтой ярилцлаа.

-Яг одоо агаарын чанарын үзүүлэлт ямар байна вэ. Энэ үед хотын төвөөр яваа иргэд ямар стандартын маск зүүх ёстой вэ?

-Маск нь үйлдвэрээсээ хамаараад таван төрөл байгаа. Хамгийн өндөр агаарын бохирдол шүүж чадаж байгаа нь FFP3 гэдэг маск бий. Эдгээр нь өртгийн хувьд үнэтэй. Иргэд өдөр тутамдаа хэрэглэхэд хамгийн тохиромжтой нь N95 буюу агаар шүүдэг фильтертэй маск байгаа. Энэхүү маск нь 97 хувьтай агаарын бохирдлыг шүүдэг гэж үздэг. Маскийг зүүхдээ нүүрэндээ хүрэх хэсэг нь ямар ч зай завсаргүй 100 хувь хүрэх ёстой. Ямар нэгэн завсар гарах ёсгүй. Хэрэв завсар гарвал агаарын бохирдлоос хамгаална гэж үзэх боломжгүй. Үйлдвэрээс тухайн маскийг зүүж хэрэглэх тогтсон хугацаатай. Хугацаанд нь тааруулж хэрэглээд хаях ёстой. 

-Гадуур маскгүй яваа хүмүүс гэртээ ороод ямар арга хэмжээ авах ёстой вэ. Утааны хордлого гэж зүйл байдаг гэдэг шүү дээ?

-Дархлаагаа дэмжих ёстой. Хувь хүний бие физиологийн онцлогоос шалтгаалаад янз бүр байдаг. Өөрийнхөө биеийн онцлогт тааруулаад юу хэрэглэвэл дархлаа сайжирдгаас хамаараад янз бүр. Ерөнхийдөө эрүүл зөв хооллолтоор дархлаагаа дэмжинэ. Дархлаагаа дэмжих чацаргана, аарц, сүү ууж болно. Айраг, цагаа халааж уух зэргээр уламжлалт болон хоол хүнсээр дамжуулан дархлаагаа дэмжих ямар арга хэмжээ авах нь тухайн хүнээсээ хамаараад өөр өөр. 

-Сургууль, цэцэрлэгийн орчинд ямар арга хэмжээ авбал зохистой вэ?

-Сургууль, цэцэрлэгийн орчинд гадаад гэхээсээ дотоод орчиндоо илүү анхаарах нь зүйтэй. Дотоод орчиндоо агаарын бохирдлыг бууруулах, агаар цэвэршүүлэгчийг анги болгонд байршуулах, агаар бохирдуулагчийг хянадаг мониторингийг байрлуулах, хүүхдүүдэд маскийг зөв хэрэглэх сургалт сурталчилгаа орох, зөв дадлыг хэвшүүлэх арга хэмжээг авах шаардлагатай. 

-Дотоод орчинд агаарын чанарыг шалгаад хэдээс хэдийн хооронд байвал хэвийн гэж үзэх вэ. Хэдээс дээш байвал агаар шүүгчээ ажиллуулах ёстой вэ?

-Агаарын бохирдлыг зургаан төрлийн бодисоор хэмждэг. Тэрхүү зургаан бодис нь ерөнхий бохирдуулагч нь гэж үздэг. Дотоод орчинд эдгээр зургаан төрлийн бохирдуулагчаас гадна ямар будаг хэрэглэсэн, ямар тавилга хэрэглэж байна вэ, цэвэрлэгээний бодисууд нь юу байна вэ гэдгээсээ хамаараад нэмэлт химийн бодис ялгарах магадлал их байдаг. Иймээс заавал лабораторийн хэмжих аргаар хэмждэг. Дотоод орчныг хэмждэг багаж нь угаарын хий, тоосонцрын хэмжээг хэмжих багажууд байдаг. Тодорхой 3-4 төрлийн үзүүлэлтийг хянадаг. Тэдгээр хэмжигчийг байршуулах нь зүйтэй. 

-Утаатай үед авах арга хэмжээний талаар та ямар зөвлөмж өгөх вэ?

-Улаанбаатар хотын агаарын бохирдол ерөнхий бохирдлоос 2-8 дахин ихсээд байгаа. Агаарын чанарын индекс дээд талдаа 500 хүрч байна. Агаарын бохирдолд давхар хүнд металлууд  ихээр агуулагддаг. Хүнд металл нь агаараас хүнд учир газрын доод хэсгээр оршдог. Энэ нь хүүхдийн амьсгалын түвшинд байдаг. Тэгэхээр хүүхдийг гадуур дагуулж явахдаа аль болох битүү хувцас өмсгөж, амны хаалтыг зөв тайлбарлаж өгч, зөв зүүлгэж хэвшүүлэх хэрэгтэй. Хүүхдэдээ аарц, чацаргана гэх мэт дархлаа дэмжих зүйлүүдийг хэрэглүүлж байгаарай гэж зөвлөе.    

С.ОТГОНБАЯР

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11