Dark Light
Нийгэм | 2025-04-18

ЭНЭ АМРАЛТЫН ӨДРҮҮДИЙН ЦАГ АГААР

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны 04 дүгээр сарын 18-наас 04 дүгээр сарын 27-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв: 
 
18-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар салхи, шуургатай, сэрүүхэн байна. 
 
Хур тунадас: 18-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 19-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд нутгийн төв хэсгээр, 23-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 24-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж, зөөлөн цасан шуурга шуурна. 
 
Салхи: Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 8-13 метр, 18-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 19-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна.  
 
Агаарын температур: Ихэнх нутгаар сэрүүхэн Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -11...-16 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -8...-11 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +10...+15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан байна.  
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 
 
Хур тунадас: 20-21-нд хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.  
 
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 21-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 
 
Агаарын температур: 18,19-нд дулаахан байх боловч 20-ноос сэрүүсч Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -4...-9 градус, бусад хэсгээр 0...-5 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан байна. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00