Фото зургийг | ХОЁР УУРХАЙН НИЙТ 236 АЖИЛТАН ХООЛНЫ ХОРДЛОГО АВЧЭЭ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа: Одоогоор Улаанбурханы 590 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 471 нь эдгэрээд хяналтаас гарсан. Эмнэлэгт 111, гэрээр 8 тохиолдол эмчлүүлж байна. Томуу, томуу төст өвчний халдвар буурахгүй байна. Амбулаториор үйлчлүүлэгчдийн 6 хувь нь томуу, төст өвчний шалтгаанаар эмнэлэгт хандаж байна. Үүнээс 45.9 хувийг 0-5 насны хүүхэд эзэлж байна.
Өнгөрсөн долоо хоногт Өмнөговь аймагт хоёр удаагийн хоолны халдварт хордлогын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн.
Эхнийх нь Цогтцэций суманд байрладаг уурхай ажилчдаас илэрсэн. ХӨСҮТ-д нийт 119 үйлчлүүлэгч хэвтсэн. Өнөөдрийн байдлаар 91 нь эмнэлгээс гарсан байна. Насны хувьд 19-60 насны хүмүүс байсан. гол илэрсэн тохиолдлууд усархаг шингэнээр гүйлгэсэн, толгой өвдөх, гэдэс базлах, халуурах, ядрах, сульдах зэрэг шинж тэмдгүүд илэрсэн. Мөн Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байрлах уурхайн ажилчдаас хоолны хордлогын сэжигтэй тохиолдол илэрсэн. Тухайн уурхайн 20-50 насны 117 хүн ХӨСҮТ-д хэвтэн, эмчлүүлж байна. Тухайн байршилд үргэлжлүүлэн шинжилгээ судалгааг хийж байна.