Өнөөдөр Гэгээн хайрын баяр Валентиний өдөр. Энэхүү баярыг дурсамжтай, догдлолтой, романтик өнгөрөөхөд туслах эвенүүдийг танилцуулж байна.
Wine&Canva |Valentine`s event
Segafredo Zanetti Espresso Cafe&Bar
19:00
Валентины баяраар хосоороо үдшийг романтик өнгөрүүлэх гайхалтай үдэш. Хосоороо мэргэжлийн уран зураач багшийн зааврын хос канвас зуран биесдээ нандин дурсамж бүтээн, Итали улаан дарс, cheese platter амтлан баярын үдшээ романтик өнгөрүүлэхийг урьж байна. Манай эвент зөвхөн 6 хосод зориулсан private эвент юм.
Flash-"Миний захиа" мини концерт
Eleven music club
20:00
Хайрын баяраа жинхэнэ утгаар нь мэдрэхийг хүсэж байна уу? Тэгвэл өнөөдөр Eleven Music Club-д FLASH хамтлаг таны Valentine’s Day-г гайхалтай болгох гэж байна!
-Шилдэг хитүүд
-Галзуу уур амьсгал
-Романтик vibe
Love, music & good vibes—бүгд нэг дор! Хайртай хүнтэйгээ эсвэл Найзуудаа дагуулаад, мартагдашгүй үдшийг хамтдаа өнгөрүүлээрэй!
Valentine's Day Special performance
Pi Atmosphere
20:00
Ганц бие байна уу хос байна уу хамаагүй!!! Угаасаа бөөндөө Валентийнлана.
Харольд Пинтер “The Lover: Хэнд хайр хэрэгтэй вэ?”
Улсын Драмын Эрдмийн Театр
19:00
Нобелийн шагналт зохиолч Харольд Пинтерийн зохиолоос сэдэвлэн "The Lover" романтик, хайрын жүжгийг найруулагч Г.Ган-Очирын шинэ найруулгаар УДЭТ-ын тайзнаа тоглогдоно. Орчин үеийн залуус хайрыг юу гэж ойлгож байна. Хайрын утга учир өнөөдөр юу болж хувирав гэдгийг хөгжим болоод хөдөлгөөний хэлээр үзэгчдэд хүүрнэх романтик жүжгийн сонирхоод үзээрэй.
Davaidasha "ШОКОЛАД" Live Concert
UG Arena
19:00
Хайрын илэрхийлэл, халуун дулаан уур амьсгал, мартагдашгүй мөчүүдийг дуртай дуучинтайгаа өнгөрөөх боломжийг бүү алдаарай. Хосоороо амьд хөгжмийн тоглолт үзэж болзох ч бас гоё шүү.
Candlelight Concert
Тусгаар тогтнолын ордон
20:00
"Candlelight" үдэш Монголд анх удаа гэгээн хайрын Валентины өдөр бүх цаг үеийн классик хайрын дуутай хослон Тусгаар тогтнолын ордны тайзнаа тоглогдох гэж байна. Романтик лаатай үдшийг та хайртай хүнтэйгээ сонгодог хөгжмийн дотоод гоо үзэсгэлэнгээр аялж хэзээ ч мартагдашгүй өнгөрөөгөөрэй.