Dark Light
Нийгэм | 2025-02-14

ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРУУДАД ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ӨГӨВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Эрүүлжүүлэх, саатуулах төвд 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ажиллалаа. Энэ үеэр Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангийн санхүүжилтээр нийслэлийн хэмжээнд эрүүлжүүлэх, саатуулах үйл ажиллагаа явуулдаг чиг үүрэг бүхий байруудад эмнэлгийн техник, тоног төхөөрөмж гардуулж өглөө. 

Ингэснээр иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, иргэдийн амь нас, эрүүл мэнд, алба хаагчдыг гэмт хэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж байна. 

Эмнэлгийн яаралтай тусламжийн үеийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх ажиллагаанд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Э.Товуудорж, мөн удирдах газрын дэд даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, цагдаагийн хурандаа О.Нямдаваа, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Эрүүлжүүлэх, саатуулах төв, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн цагдаагийн газар, Налайх, Багануур, Багахангай дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга, эрүүлжүүлэх, саатуулах байрны ахлах байцаагч нар оролцлоо. 

Мөн Шүүх шинжилгээний ерөнхий газрын лабораторид Realtime PCR, ДНХ ялгах аппаратыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс хүлээлгэн өгснөөс хойш үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ашиглаж байгаа бол шинжилгээ хийхэд хэрэглэгдэх 6 нэр төрлийн багаж, хэрэгслийг нэмж гардуулан өгөв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.06 15:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29