2025 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Гэр бүлийн харилцаанд ирээдүйн амьдралын тухай яриа өрнөнө. Гэр бүлээрээ цуглах, эд хөрөнгө худалдан авах зэрэгт таатай. Санхүүгийн үйл ажиллагаанд тохиромжтой. Мэргэжлийн бие даасан үйл ажиллагаа тань материаллаг урамшуулал авчирна.
Үхэр: Хувийн амьдралд зохицуулах асуудал үүснэ. Өмнө нь үүссэн гэр бүлийн маргаанаа шийдэх боломж гарна. Мөн өөрийн харилцаа хандлагад ч гэсэн хариуцлагатай хандах хэрэгтэй. Өнөөдөр таны төрөлхийн зөн билэг сэтгэл санааны тус дэм үзүүлснээр нөхцөл байдлыг илүү амар болгоно.
Ихэр: Ямар ч асуудалд бүтээлч бөгөөд ухаалаг хандах нь ашигтай өдөр. Найз нөхөдтэйгөө харилцаагаа сайжруулах хэрэгтэй. Энэ нь таны ирээдүйд сайнаар нөлөөлнө. Дотнын хүмүүсээ чухал асуудлаа шийдэхэд нь саад хийх хэрэггүй. Ахимаг насны хүмүүсийн хууч өвчин хөдөлж болзошгүй. Өөх тос ихтэй хоол хүнснээс татгалз.
Мэлхий: Зарим хүмүүс санамсаргүй зочин хүлээн авна. Сургалт дамжаанд явах, шинжлэх ухааны судалгаа шинжилгээ хийх зэрэгт тохиромжтой үе. Уран бүтээлч хүмүүс удаан боловсруулсан бүтээл туурвил дээрээ суухад зориулж цаг гарга.
Арслан: Хувийн амьдралдаа сэтгэл дундуур байгаа бол ажлаа сайн хийж дутуугаа нөхөж дундуураа дүүргэх хэрэгтэй. Тэвчээртэй, нягт нямбай байдал аливаа анхаарал шаардсан, хариуцлагатай үүрэг даалгавар биелүүлэх боломж олгоно. Гэр бүлийнхээ хувьд ямар асуудал хамгийн чухал болох талаар бодож, оюун санаагаа цэгцэл.
Охин: Төдий л таатай санагдахгүй үйл явдлыг хайртай хүн тань санаачилна. Үүнээс болж хосууд муудалцаж болзошгүй. Зөв ойлголцож хэн хэндээ харилцан бууж өг. Сайтар амрахын тулд чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөө. Идэвхтэй амралт биеийн эрүүл мэндэд эергээр нөлөөлнө.
Жинлүүр: Та гэр бүлээ ч, ажлаа ч тэнцвэртэй авч явах цаг болжээ. Аль нэг асуудлаа зохицуулаад ядарсан ч амжихгүй байгаа бол шаргуу хандаж илүү цагаар ажиллах хэрэгтэй. Үүний хажуугаар эрүүл мэндээ хамгаалах хялбархан арга замыг үргэлж бодож, хэрэгжүүл. Олны дунд орох үедээ биеэ зөв авч явах тал дээр сайн анхаар.
Хилэнц: Өнөөдөр таны ажлын зөв арга барилыг бусад хүмүүс үнэлэхгүй бололтой. Өөртөө шүүмжлэлтэй ханд. Эргэн тойрныхоо хүмүүсийг бүү дорд үз. Ирээдүйд итгэх итгэлгүй бол илүү их дарамтад орно. Аль болох урагшаа харж амьдрахыг хичээ. Алдсан алдаа бүхнээ санаад байх хэрэггүй.
Нум: Өнөөдөр та олны анхааралд байна. Биеийн эрч хүч нэмэгдэх бөгөөд тогтворгүй зангаа дарах хэрэгтэй. Магадгүй зарим нэг ажил хэрэгт ямар нэгэн дорвитой өөрчлөлт гарахгүй байгаагаас болоод сэтгэл санаа түгшүүртэй байна. Бүх л төрлийн үл ойлголцол сэтгэлийг тань гонсойлгох боловч нөхцөл байдлыг өөрчлөхийг хичээ. Хэрүүл маргаантай байдалд орохын оронд сайтар тунгаан бод. Шинжилгээ судалгаа хийхэд тохиромжтой үе.
Матар: Ажлын ачаалал их байснаас шалтгаалан биеийн эрүүл мэнд бага зэрэг суларна. Том хэмжээний төсөл эхлүүлэхэд тохиромжтой. Ажлын салбарт өрсөлдөөнтэй нүүр тулахаас бүү зайлсхий. Эдийн засагч мэргэжилтэй хүмүүсийн ажил бүтэмжтэй байна. Харин дарга удирдлагын шатанд хуучныг баримтлагч хүн байгаа бол таны санаа бодлыг чинь дэмжихгүй.
Хумх: Сурч мэдэх, өөрийгөө боловсруулах үйл явцад тань харилцааны хүрээ өөрчлөгдөх байх. Нөхөрлөл ба бүтээлч харилцааг тогтмол байлга. Албан тушаал ахихад тань өндөр эрх мэдэлтэй ивээн тэтгэгч нар гол түшиг тулгуур болно. Хайр дурлалд төгс байдлыг эрэлхийлсээр байна. Хайрын харьцаа улам бэхжиж, чин сэтгэлийн хандлага өсөх магадлалтай.
Загас: Хэт ядрахаас зайлсхий, амрахаа бүү март. Үл ойлголцлыг шийдэж, тасалдсан харилцааг сэргээх тохиромжтой цаг. Халуун дулаан, харилцан итгэлцэлтэй харилцаа тогтоох болно. Хувийн санхүүгийн төлөвлөгөө зохиож түүнийгээ мөрдөхийг хичээх хэрэгтэй. Од эрхсийн нөлөө хийх ёстой зүйлсээ өөрийн болгох боломж өгнө.