Dark Light
Нийгэм | 2025-02-14

ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Улз, Халх голын хөндийгөөр ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. 

2025 оны хоёрдугаар сарын 14-ний 20:00 цагаас 2025 оны хоёрдугаар сарын 15-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар

Өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Улз, Халх голын хөндийгөөр цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Шөнөдөө төвийн аймгуудын нутгаар, өдөртөө говь, зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч, говийн бүс нутгаар шороон шуурга шуурна. 

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -30...-35 градус, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон голын хөндийгөөр -22…-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -7...-12 градус, цас багатай газраар -12…-17 градус, бусад нутгаар -17…-22 градус.

Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Цэцэг нуур, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -17…-22 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Сэлбэ голын хөндийгөөр -9…-14 градус хүйтэн, говийн бүс нутаг, цас багатай газраар 0...-5 градус, бусад нутгаар -5...-10 градус хүйтэн байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс баруун хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -22...-24 градус, бусад хэсгээр -17...-19 градус, өдөртөө хүйтэрч -10…-12 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс баруун хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -20...-22 градус, өдөртөө -8…-10 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс баруун хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -20...-22 градус, өдөртөө -9…-11 градус хүйтэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00