Dark Light
Нийгэм | 2025-02-14

СТӨ ҮЗЭГЧДЭЭ ХҮЛЭЭН АВАХАД БЭЛЭН БОЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Соёлын төв өргөө нь уран бүтээлч, үзэгч, үйлчлүүлэгчдийн тав тухыг бий болгох зорилгоор байрандаа урсгал засварыг өөрсдийн дотоод нөөцөд тулгуурлан хийлээ. Өнөөдрөөс үзэгчдээ хүлээн авахад бэлэн болоод байна.

Соёлын Төв Өргөөний барилгыг анх Шинжлэх ухаан, техник, соёлын ордон нэртэйгээр Зөвлөлтийн тусламжаар барьж, 1988 оны 12-р сарын 29-ний өдөр Монголчуудад бэлэглэсэн бөгөөд ашиглалтад орсон цагаас хойш өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар ирсэн.

Нийт 15000 ам. дөрвөлжин метр талбайтай. Цогцолбор нь 1325, 280, 150 хүний суудалтай хурал, концерт, кино, лекцийн танхим, номын сан, музей, үзэсгэлэнгийн танхим, 12 давхар захиргааны барилга зэргээс бүрддэг.

Тус ордонд жилд ойролцоогоор 300 орчим нийтийг хамарсан урлаг соёлын олон талт арга хэмжээ зохиогдож, давхардсан тоогоор 350-400 гаруй мянган үзэгчдэд хүрч үйлчилдэг.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.06 15:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29