Dark Light
Нийгэм | 2025-02-14

ДАРААХ ТУШААЛ, ЖУРМЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тушаалаар дараах тушаал, журмыг тус тус хүчингүй болгож, Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн сангаас хаслаа.  

А/45 тушаалын дагуу  Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/292 дугаартай “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх журам шинэчлэн батлах тухай” тушаалыг;

А/46 тушаалын дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/142 дугаартай “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх журам батлах тухай” тушаалыг;

А/47 тушаалын дагуу  “Журам, загвар батлах, үнэ тогтоох тухай” Хууль зүйн сайдын 2015 оны А/189 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Жолоодох эрхийн үнэмлэх олгох журам”

МӨН ӨДРИЙН ТУШААЛААР ДАРААХ АЛБАН БИЧГҮҮДИЙГ ХАРЬЯАЛАХ АЛБАН ТУШААЛТНУУДАД ХҮРГҮҮЛЭВ.

1/882 албан бичгээр Тагнуулын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын дарга нарын 2017 оны А/52, А/148, А/123 дугаартай “Тусгай хэрэгслийг үйлдвэрлэх, дуурайлган хийх, гадаад улсаас оруулж ирэх зөвшөөрөл олгох журам” хамтарсан тушаалыг хүчингүй болгох арга хэмжээ авах талаар;

1/883 албан бичгээр Хууль зүйн сайд, Сангийн сайдын 2015 оны А/251, 304 дугаартай “Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл импортлох, худалдах болон спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй иргэн, хуулийн этгээд галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх журам” хамтарсан тушаалыг хүчингүй болгох тухай;

1/884 албан бичгээр “Журам батлах тухай” Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны А/46, А/09 дүгээр хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Жолоодох эрхийн шалгалтын төвийн үйл ажиллагааны журам”-ыг хүчингүй болгох тухай.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00