Dark Light
Нийгэм | 2025-02-15

"ТЭРЭЛЖ-НАЛАЙХ-ОФИЦЕРУУДЫН ОРДОН" ЧИГЛЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Налайх дүүргийн нэгдүгээр хороо, Налайх дүүргийн зургадугаар хорооны иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр аюулгүй зорчих нөхцөлийг хангах зорилгоор Х:4 “Тэрэлж-Налайх-Офицеруудын ордон” чиглэлийн замналд өөрчлөлт оруулжээ.

Тодруулбал, өнөөдрөөс /2025.02.15/ эхлэн Х:4 “10 Шар-Тэрэлж” чиглэл болгон шинэчилсэн байна.

Тус чиглэлд өдөрт “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын 1 автобус 3 рейс буюу 5 цаг хүлээдэг байсныг Х:4 “10 шар байр-Тэрэлж” гэсэн богино эргэлтэй болгожээ. Зорчигчдын хувьд Налайхаас Офицер орох бол Х:5 “Налайх-Офицерууудын ордон” чиглэлд дамжин суух боломжтой. Х:4 чиглэлээр үйлчлүүлдэг зорчигчдыг төрлөөр нь харьцуулбал хамгийн өндөр хувийг ахмад настан /карт/ эзэлдэг бол хамгийн бага хувийг хүүхэд эзэлж байна гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14