Сумын цолтон залуу бөхчүүдийн намрын нээлт, 137 дахь удаагийн барилдаанд 576 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат, Ихэр Мөнх ХХК, Их Монголын хүчтэн дэвжээний бөх, сумын заан Дорждэрэмийн Сундуй түрүүлж, Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат, Түвшин Наран ХХК, "Говийн Хүчтэн" дэвжээний бөх, сумын баяр наадмын гурван түрүүтэй заан Отгонбаатарын Учралбаяр үзүүрлэв.
Их шөвгийн гуравт Архангай аймгийн Ихтамир сумын харьяат, Бөхбилэгт дэвжээний бөх, сумын баяр наадмын хоёр түрүүтэй заан Б.Баярцогт, тавд Завхан аймгийн Түдэвтэй сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Завхан Даян” дэвжээний бөх, сумын баяр наадмын 2 түрүүтэй заан Б.Цэнд-Очир, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Архангай аймгийн БТСГ-ын бөх, сумын заан С.Бат-Эрдэнэ нар шалгарлаа.
Дунд шөвөгт Завханы заан З.Нямдорж, Өмнөговийн заан О.Сумъяабазар, Увсын заан Д.Мөнх-Отгон, Завханы заан Б.Балжинням нар үлдэв.
Бага шөвөгт Дундговийн заан Б.Доржсамбуу, Архангайн заан Д.Дэлгэрдалай, Увсын заан Х.Галхүү, Завханы заан Б.Ариундаваа, Архангайн заан М.Мандахбаяр, Төвийн заан Б.Баттулга, Увсын заан Б.Амгалан, Архангайн заан Ц.Насанбаатар, Ховдын заан Ц.Өсөхбаяр нар үлдсэн юм.

АДМИН







Спорт




