Dark Light
Нийгэм | 2025-02-18

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД ХҮСЭЛТ ГАРГАХААР ШИЙДВЭРЛЭВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр болов. Уг хуралдаанаар Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 17.1 дүгээр зүйлийн 27 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн хууль дээдлэх зарчим буюу харьцангуй байх зарчим, шударга ёсны зарчмыг зөрчсөн тухай нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс ирүүлсэн саналыг хэлэлцэж, уг асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргахаар шийдвэрлэв.

Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 17.1 дүгээр зүйлийн 27 дахь хэсэгт “Нэр дэвшигч, нам, эвсэл хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс 3 хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн байдаг.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.06 15:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29