Dark Light
Нийгэм | 2025-02-19

УЛААНБААТАРТ -14 ГРАДУС ХҮЙТЭН

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 20-нд Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орж, нутгийн зүүн хэсгээр хүйтэн жавартай байна.

2025 оны хоёрдугаар сарын 19-ний 20:00 цагаас 2025 оны хоёрдугаар сарын 20-ны 20:00 цаг хүртэлх  цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон голын сав газраар , өдөртөө Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн баруун өмнөд хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр -32...-37 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -26…-31 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -10...-15 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр -14…-19 градус, бусад нутгаар -20…-25 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -18…-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -12…-17 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +3...-2 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн зүүн хэсэг, цас багатай газраар -3…-8 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -29...-31 градус, бусад хэсгээр -22...-24 градус, өдөртөө -12…-14 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -27...-29 градус, өдөртөө -11…-13 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -29...-31 градус, өдөртөө -13…-15 градус хүйтэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00