Dark Light
Нийгэм | 2025-02-21

БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛНА

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2025 оны 04 дүгээр шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа. 

Шуурхай зөвлөгөөнөөр: Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 03 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцуулж, хуралдааны дэгийн дагуу 5 асуудлыг хэлэлцэж холбогдох шийдвэрүүдийг гаргалаа. 

Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Нийслэлийн нутаг дэвсгэрт хог хаягдлын хог тээврийн үйлчилгээг эрчимжүүлэх тухай” захирамжтай холбоотойгоор хийж хэрэгжүүлж буй ажлаа дүүрэг бүр танилцуулж, сайн туршлагаа хуваалцсан. Мөн дүүрэг бүр хяналт шалгалтын ажлуудаа сайжруулж, явган зам, гэрэлтүүлэг, иргэдийн аюулгүй явганаар зорчих нөхцөлийг онцгой анхаарч холбогдох байгууллагууд уялдаа холбоогоо сайжруулан шийдвэр гаргах шаардлагатай байгааг онцоллоо. Нөөцийн махны худалдаа 446 цэгээр иргэдэд хүрч байна. Иргэн бүрд нөөцийн махны мэдээллийг өгөхөд анхаарч ажиллахыг хэллээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг: Ирэх 7 хоног цагаан сарын баяр эхлэхтэй холбоотой бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж, иргэдээ уриалан оролцож, мэдээ мэдээллийг сайн өгч, ажиллахыг санууллаа. Цагаан сарын баярын үеэр инженер хангамжийн байгууллагуудын ачаалал нэмэгддэг тул шуурхай багын бэлэн байдлыг ханган ажиллахыг чиглэл болголоо. Инженер хангамжийн чиглэлээр 6, Хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 4, Тохижилтын чиглэлээр 2, Хүнс хангамжийн чиглэлээр 2, нийт 13 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00