Dark Light
Нийгэм | 2025-02-21

ЦАГААН САР БА УЛААН БУРХАН

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Улаан бурхан өвчин нь амьсгалын замаар болон агаар дуслын замаар халддаг өвчин. Энэ нь далд үедээ 7-28 хоног байдаг. 

Улаанбурханы өвчин дэгдэлт хэлбэрээр бүртгэгдэж буй Вьетнам улсад аялсан өгүүлэмжтэй улаанбурхан өвчний 3 дахь тохиолдол лабораториор батлагдсан. 

Уг тохиолдол нь 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр шөнийн 1 цагт Вьетнамын Хо Ши Мин-Улаанбаатар чиглэлийн МИАТ-ийн OM712 онгоцоор ирсэн иргэн байна.

Халдварын голомт:

2-р сарын 8: Вьетнам, Тайланд, Малайзаар аялсан 11 настай охиноос илэрч, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.

2-р сарын 12: Вьетнамаас ирсэн 38 настай хүнээс илэрсэн.

2-р сарын 16: Вьетнамаас ирсэн 5 настай хүүхэд оношлогдож, эмнэлэгт хэвтсэн. Түүнтэй онгоцонд 230 хүн хамт явсан тухай ХӨСҮТ-ээс мэдээлсэн. 

Сар шинийн баяр ойртсон энэ үед улаан бурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор амны хаалтыг тогтмол зүүж хэвшихийг ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Л.Баттөр санууллаа. 

Вакцинжуулалтад хамрагдаарай!

-9 сартай, 2 настай хүүхдүүдийг вакцинд үнэгүй хамруулж байна.

-Насанд хүрэгчид ХӨСҮТ болон өрхийн эмнэлэгт дархлаажуулалт хийлгэх боломжтой.

-Цагаан сарын баярын үеэр халдварын тархалт нэмэгдэх эрсдэлтэй тул маск зүүх, гараа ариутгах, өвчний шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хандах шаардлагатай.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00