Dark Light
Нийгэм | 2025-02-21

ХҮЙТНИЙ ЭРЧ СУЛАРНА

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

22-нд нутгийн баруун хэсгээр, 23-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.

2025 оны 02-р сарын 21-ний 20 цагаас 2025 оны 02-р сарын 22-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Баруун болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар ялимгүй цас орно. Өдөртөө нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр -35...-40 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр -29…-34 градус, Алтайн өвөр говиор -11...-16 градус, Хангайн нурууны ар, өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -17…-22 градус, бусад нутгаар -23…-28 градус өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -18…-23 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -12…-17 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +2...-3 градус, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газраар -3…-8 градус, бусад нутгаар -7...-12 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -31...-33 градус, бусад хэсгээр -24...-26 градус, өдөртөө -9…-11 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -27...-29 градус, өдөртөө -7…-9 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -30...-32 градус, өдөртөө -10…-12 градус хүйтэн байна.

2025 оны 02-р сарын 23-наас 02-р сарын 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

24-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна, 26-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын сав газраар ялимгүй цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 24-нд нутгийн зарим газраар, 25-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө, Халх голын хөндийгөөр шөнөдөө -31…-36 градус, өдөртөө -14...-19 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -9...-14 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -10...-15 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан, цас багатай газар болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө -14…-19 градус, өдөртөө +1…-4 градус, бусад нутгаар шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -4...-9 градус хүйтэн байна. 24-нд нутгийн хойд хэсгээр хүйтний эрч бага зэрэг чангарна.

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14