Dark Light
Нийгэм | 2025-02-21

ЭЛЧИН САЙД ХАМБА ЛАМД БАРААЛХАВ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Гэгээн Ширээт Улсын элчин сайд Жовани Гаспари Тэргүүн их хамба ламд бараалхав.

Гэгээн Ширээт Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жовани Гаспари өнөөдөр Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдэд зочилж, Тэргүүн их хамба лам Д.Жавзандоржид бараалхав.

Тэргүүн их хамба лам элчин сайдыг Гандантэгчэнлин хийдэд тавтай морилохыг уламжлаад, Гэгээн Ширээт Улсын тэргүүн, Ромын пап Францисийн эрүүл мэндийн тухай сонсоход түүнд түргэн илааршихыг ерөөж, шашны үйл хэргээ үргэлжлүүлэхийн төлөө залбирч буйгаа айлтгалаа.

Элчин сайд Жовани Гаспари 1996 онд залуу санваартан байхдаа Гандантэгчэнлин хийдэд анх зочилж байсан дурсамжаа хуваалцан, тус хийд шашин хоорондын харилцан ойлголцол, яриа хэлэлцээг өрнүүлж буйд талархал илэрхийллээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00